Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Орос Хятад руу төмөр зам тавина

Орос Хятад руу төмөр зам тавина
Нийтэлсэн 2023 оны 11 сарын 1
Хоёр улс бизнесийн харилцаагаа хөгжүүлж, харилцан ачааны урсгал хурдацтай нэмэгдэж байгаа тул Орос Хятад руу төмөр зам тавихаар төлөвлөж байгаа ажээ.
Даваа гаригт Засгийн газрын цахим хуудаст нийтлэгдсэн баримт бичигт Кемерово болон Красноярск мужийн хоёр төмөр замын коридор нь Оросын Сибирийн холбооны тойргийн эдийн засгийн хөгжлийн стратегийн нэг хэсэг гэжээ. Санал болгож буй шугамуудын нэг нь Алтайн нутгийг дайран Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нийслэл Өрөмч хүртэл Хойд Сибирийн төмөр зам байх аж. Хөрөнгө оруулалтын үнэлгээ зэрэг техник эдийн засгийн үндэслэлийг 2025 онд хийж дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Энэ сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин хэлэхдээ, Хойд Сибирийн шугам нь Сибирийг дайран өнгөрөх Европ, Азийг холбосон Транссибирийн төмөр замын тээврийн коридорын нэг хэсэг болох Зүүн олон өнцөгтийг Хойд тэнгисийн замтай холбоно гэж мэдэгджээ. Төлөвлөсөн 1900 км (1180 миль) төмөр замын тооцоолсон өртөг нь ойролцоогоор 218 тэрбум рубль (2.3 тэрбум доллар) болох аж.
Хоёр дахь төмөр замын маршрут нь Бүгд Найрамдах Тува Улсаар дамжин өнгөрөх бөгөөд Курагино-Кызыл шугамыг багтаасан байна. Орос, Монголын хил хүртэл сунаж, хилээр гарахдаа хоёр шугам болж хуваагдана. Тус замын хойд салаа Эрээн хотод Хятад руу орж, Бээжин, Тяньжин руу шууд нэвтрэх боломжийг нээх юм. Баруун салаа нь Монголын Ховд хот, Хятадын Такашикен хотыг дайран Өрөмч хүрэх төмөр зам тавих юм. Украинтай холбоотой барууны хориг арга хэмжээний дараа Орос Азийн зах зээл рүү худалдааны урсгалаа чиглүүлсний дараа Москва, Бээжин хоёрын экспорт, импорт хоёр оронтой тоогоор өссөөр байна.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн