Open iToim app
Бусад | 2 мин уншина

Аймшгийн кино үзэх нь богино зайнд алхалт хийсэнтэй тэнцэх хэмжээний калори шатаадаг

Аймшгийн кино үзэх нь богино зайнд алхалт хийсэнтэй тэнцэх  хэмжээний калори шатаадаг
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 31
Аймшгийн кино үзэж байхдаа айх нь эрүүл мэндэд тустай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Сэтгэл судлаачид аймшгийн кинонууд нь эндорфин болон допаминыг ялгаруулж, стресс, өвдөлтийг намдаахад хувь нэмэр оруулдаг учраас эерэг нөлөөтэй гэдгийг тодотгожээ. Маргаретын их сургуулийн мэдрэлийн сэтгэл судлаач, доктор Кристен Ноулз "Судлаачид аймшгийн кино үзэх нь эндорфины ялгаралтаас болж өвдөлтийг тэсвэрлэх чадварыг сайжруулдаг болохыг тогтоосон” гэж “The Herald” сонинд ярьжээ. Эндорфинийг хоол идэх, дасгал хийх үед тархи үйлдвэрлэдэг. Вестминстерийн их сургуулийн 2012 онд хийсэн судалгаагаар 90 минутын турш аймшгийн кино үзэх нь богино зайнд алхалт хийсэнтэй тэнцэх хэмжээний калори шатаадаг болохыг тогтоосон.
Доктор Ноулз аймшгийн киноны шүтэн бишрэгчид "Ковид-19”-ийн эсрэг сэтгэл зүйн хувьд илүү тэсвэртэй байсан" гэдгийг мөн онцолсон байна. Судалгааны зохиогч, Пенсильванийн их сургуулийн сэтгэл судлалын хүндэт профессор Жон Жонсон "28 хоногийн дараа", "Үхэгсдийн үүр" зэрэг апокалиптик киног үзсэн хүмүүс сэтгэл зүйн аливаа сөрөг зүйлд илүү сайн бэлтгэгдсэн болохыг тогтоожээ. Доктор Ноулз хэлэхдээ, аймшгийн кино нь хүмүүст айж эмээх "аюулгүй арга зам"-ыг бий болгодог, учир нь кинон дээр "айдасны объектууд нь бодит амьдралаас хол байдаг. Энэхүү аюулгүй харилцан үйлчлэлээр дамжуулан бид сөрөг сэтгэл хөдлөлийг даван туулж, айдас, стрессийг тэсвэрлэх чадварыг хөгжүүлж чадна. Эцэст нь энэ нь стресс бодит амьдрал дээр ирэхэд бид илүү уян хатан болж чадна гэсэн үг юм" хэмээв.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн