Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе. Монгол орны ихэнх нутгаар өнөө маргаашдаа дулаахан өдрүүд үргэлжилнэ. Ялангуяа Улаанбаатар орчмоор өдөртөө +14…+18 хэм дулаан байна.
Харин баруун болон төвийн зарим аймгийн нутгаар 24-25-ны шилжих шөнөөс температур бага зэрэг сэрүүсч, цас орох төлөвтэй байна. Тодруулбал, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Шөнөдөө бага зэрэг сэрүүсэх ч өдөртөө +3...+8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна.
Ингээд аравдугаар сарын 26, 27-нд нийт нутгаар өдөртөө дулаарч, намрын налгар өдрүүд үргэлжлэх төлөв гарчээ.
Улаанбаатарын цаг агаар