Төсөв | 1 мин уншина

Дорнодын цахилгаан станцыг өргөтгөхөд өрийн баталгаа гаргана

Дорнодын цахилгаан станцыг өргөтгөхөд өрийн баталгаа гаргана
Нийтэлсэн 2023 оны 10 сарын 20
Засгийн газраас 2024 оны Төсвийн төслийг өргөн барьсан. Өргөн барьсан төслөөр гадаад өрийн хэмжээг 3.1 их наядаар тэлж байгаа аж. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв.
Тэрээр "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 11.9 их наядын гадаад өрийг төлж, зохицуулалт хийсэн Үүний 4.8 их наяд нь дахин санхүүжүүлэлт байгаа бол үлдсэн 7.1 их наяд нь үндсэн өр, хүүгийн төлбөр байгаа юм. Ирэх жилийн өр 3.1 их наядаар нэмэгдэнэ. Үүний 2.1 их наяд нь алдагдал, 500 тэрбум нь Нийслэлийн бонд байна. Харин үлдсэн дүнд Дорнодын цахилгаан станцыг өргөтгөх ажилд Засгийн газрын батлагаа гаргаж болзошгүй байгаа юм" гэлээ.
Дорнодын цахилгаан станцыг өргөтгөлийг БНХАУ-ын Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй бөгөөд нийт 50 МВт-аар өргөтгөх аж.
Сэтгүүлч Н.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.
Saruuldul-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн