Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц улсад Төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцлөөр хэлэлцээ хийж, талууд урьдчилсан зөвшилцөлд хүрлээ. Өөрөөр хэлбэл, талууд хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулахдаа уг хэлэлцээг баримтлах юм. Ингэснээр хоёр улс хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлаа нэг шат ахиулав.Талууд дараах зүйлсийг урьдчилсан байдлаар тохиролцжээ.Хоёр тал харилцан ашигтай хамтран ажиллана.