Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгон өөрчилжээ. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. "Ирэх онд хүүхэд хамгааллын төсвийг 14.3 тэрбум болгож нэмэгдүүлж байгаа аж. Сүүлийн гурван жилд төсөв тогтмол найман тэрбум төгрөг байсан бөгөөд үүнээс түр хамгаалах байр барьжээ. Зарим хүүхэд түр хамгаалах байранд хоёр сар хүртэлх хугацаанд байдаг. Энэ хугацаанд түр хамгаалах байр бүр өөрсдийн автобусаар сургууль, цэцэрлэгт нь хүүхдүүдийг хүргэж, хоол ундыг нь өгөхөөс эхлээд бүх зардоыг гаргадаг байна.