Япон улс Орост хуучин автомашин худалдахыг хориглосон байна. Наймдугаар сарын эхээр Японы Засгийн газар бага оврын автомашинаас бусад бүх төрлийн автомашиныг Орос руу экспортлохыг хориглож, хуучин “Toyota”, “Hondas”, “Nissas” зэрэг брокеруудын сүлжээ болон жижиг боомтууд, ялангуяа Японы тэнгис дэх экспортын төв Фушикигийн худалдааны боомтын үйл ажиллагааг зогсоосон.
Японы хуучин автомашины хамгийн том зах зээл болох ОХУ хаалттай болсноор Япон дахь хуучин автомашины үнэ буурч, брокерууд бусад бүс нутаг, ялангуяа Шинэ Зеланд, Зүүн өмнөд Ази, Африкийн зах зээл рүү нийлүүлэхээр улайрч байна.
Москва Украинд халдсаны дараа дэлхийн автомашин үйлдвэрлэгчид, тэр дундаа “Toyota” компани үйл ажиллагаагаа зогсоосон. Япон улс илүү хатуу хориг арга хэмжээ авахаас өмнө борлуулалт 2023 онд 1.9 тэрбум ам.долларт хүрч байсан гэдгийг худалдааны мэдээллээс харж болно.
Энэ оны эхний найман сард Оросоос импортлосон 303 мянган хуучин автомашины талаас илүү хувь нь Японоос ирсэн гэж Оросын Автостат аналитик агентлаг мэдээлжээ. Японы Фушикигээс долоодугаар сар хүртэл сард дунджаар 6500 хуучин машин Орос руу илгээдэг байв. Тояаматай хиллэдэг Ниигата мужид хуучин автомашины худалдаа эрхэлдэг Элемент Трейдинг компанийн гүйцэтгэх захирал Ватару Нишиваки “Оросын бизнест эзлэх хувь 50 хувиас дээш байсан бол 20 хувь хүртэл буурсан” гэжээ.