Эдийн засаг | 2 мин уншина

Эрэлт нийлүүлэлтээсээ давсан тул зэс 20, хөнгөн цагаан 36 хувиар өснө

Эрэлт нийлүүлэлтээсээ давсан тул зэс 20, хөнгөн цагаан 36 хувиар өснө
Нийтэлсэн 2023 оны 9 сарын 27
Металлын талаарх шинэ тайланд дурдсанаар дэлхийн зэс, хөнгөн цагааны нийлүүлэлтийн алдагдал хэдхэн жилийн дотор үнэ өсөх, гангийн үнэ буурахад хүргэж болзошгүй аж. 2027 он гэхэд 5.4 сая тонн (4.9 сая тонн) зэсийн хомсдол нь тонн тутамдаа 8200 ам.долларын ханштай байгаа зэсийн үнийг 20 хувиар өсгөж, 9800 ам.долларт хүргэж болзошгүй гэж “Bloomberg New Energy Finance” мэдээлжээ.
Шинэчилсэн тайланд дурдсанаар, ногоон эрчим хүч тээвэр, аж үйлдвэрт илүү их цахилгаан эрчим хүч ашиглахад шилжсэнээр дэлхийн зэсийн жилийн эрэлт өнгөрсөн оны түвшнээс 2.6 хувиар нэмэгдэж, 2027 он гэхэд 29.8 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Зэсийн нийлүүлэлт энэ хугацаанд 10 хувиар нэмэгдэж, 24.4 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа аж. Үүний нэгэн адил, мөн хугацаанд үйлдвэрлэл 10 хувиар өссөн ч хөнгөн цагааны хомсдол 30.7 сая тонн байна. Энэ нь 2027 онд тонн тутамдаа 2200 ам.доллар байсан үнэ 3000 ам.долларт хүрч, 36 хувиар өсөх магадлалтай гэж Кваси Ампофогийн бичсэн тайланд дурджээ. Эрчим хүчний зардал болон ялгаруулалтад үзүүлэх дарамт нь 2028 он гэхэд нийт нийлүүлэлтийн 82 хувийг хангах хөнгөн цагааныг дахин боловсруулалтыг нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.  2027 онд хөнгөн цагааны эрэлт 108.2 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд хөнгөн хөнгөн цагаан нь тээврийн хэрэгсэл болон цахилгааны сүлжээний дэд бүтцэд хүнд ганг орлохоор байгаа аж.
Гангийн хэтийн төлөв
Эрэлт буурч байхад үйлдвэрлэл хэт их  хэвээр байгаа нь 2027 онд нэг тонн гангийн үнэ 8.7 хувиар буурч, 537 ам.доллар болж магадгүй гэж “BloombergNEF” мэдэгдэв. Гангийн үйлдвэрлэлийн хүчин чадал энэ хугацаанд гурван хувиар нэмэгдэж, 2.5 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна. Зэсийн шинэ уурхайнуудад агуулга багатай, зөвшөөрөл авах нарийн журам, байгаль орчин, нийгэм, засгийн газрын асуудалд анхаарал хандуулж, эсэргүүцэл ихсэх, хүлээн авагч орнуудын татварыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн саад бэрхшээл тулгардаг гэж тайланд дурджээ.
Эх сурвалж: Mining.com
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн