Open iToim app
Таны сонорт | 4 мин уншина

Монгол орны ойн санг хамгаалах “ЭРҮҮЛ ОЙ” төслийг онцлох нь

Монгол орны ойн санг хамгаалах “ЭРҮҮЛ ОЙ” төслийг онцлох нь
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 9 сарын 23
Монгол Улс цөлжилтөд хамгийн их өртөж буй орны нэг. Ялангуяа хавар, зуны улиралд шар шороон шуурганы давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй. Цөлжилтөөс сэргийлэх хамгийн сайн арга бол ойн сангаа хамгаалж, тэлэх. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд шинээр мод тарьж, ойн сангаа тэлэх ажил идэвхтэй өрнөж буй. Үүнтэй зэрэгцэн өнөө хүртэл бий болгосон ойн сангаа хамгаалах нь нэн тэргүүний чухал асуудал болжээ. Учир нь, Монгол Улс “Ковид-19” цар тахал дэгдсэн 2019-2022 онд ой модоо хөнөөлт шавжаас хамгаалах, хор цацах ажил хойшилсноос 1.4 сая га-г хамарсан ойн сан устах эрсдэлтэйг тогтоосон. Тодруулбал, 2022 онд 16 аймгийн 109 сумын нутаг дэвсгэрт ойн хөнөөлт шавж, өвчний тархалтыг тогтоох тоймчилсон судалгааг хийхэд ойн хөнөөлт шавжийн тархалттай талбайн хэмжээг 1.4 сая га, түүнээс голомтлон тархсан талбайн хэмжээ 729.8 мянган га талбай болохыг тогтоосон байна. Хөнөөлт шавжийн хэт олшрол даамжирч, голомтлон тархсан талбай дах мод тэрбум тэрбумаараа үхэх аюултай байдал үүссэн учраас “ЭРҮҮЛ ОЙ” төслийг Рио Тинто Монгол ХХК санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.
Монголын ойн санг хамгаалахад 7.4 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
undefined
Энэхүү төсөл нь 2022 оны зургаадугаар сарын 24-ний өдөр БОАЖЯ болон Рио Тинто Монгол ХХК-ийн хооронд байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлэх томоохон ажлын эхлэл юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Рио Тинто Монгол ХХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг нар хамтран “ЭРҮҮЛ ОЙ” төслийг 2022 оны есдүгээр сараас албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Монголын ойн санг хамгаалах “ЭРҮҮЛ ОЙ” төсөлд Рио Тинто Монгол ХХК-иас 7.4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.
Ойн санг хамгаалахад яг юу хийх вэ
Уншигч та “ЭРҮҮЛ ОЙ” төсөлд оруулах 7.4 тэрбум төгрөгөөр юу хийх вэ гэдгийг хамгийн их сонирхож байгаа нь лавтай. Товчхондоо, хөнөөлт шавжинд идэгдсэн ойн модыг эмчлэх, хамгаалах ажилд зарцуулах аж.
2023 оны хавраас “ЭРҮҮЛ ОЙ” төслийн гол ажлууд хийгдээд эхэлсэн байна. Тухайлбал, 2023 оны тавдугаар сараас эхлэн ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулж, зохистой түвшинд хүргэх био эмчилгээний бэлдмэлийг ашиглан тэмцлийн ажлыг амжилттай хэрэгжүүлж, хагас тэрбум гаруй ойн модыг хамгаалжээ. Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Төв аймгуудын болон Улаанбаатар хотын ногоон бүс, Богд уулын дархан цаазат газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хөнөөлт шавжид идэгдсэн 150 мянган га ойг био эмчилгээний бэлдмэлээр эмчлээд байна.
undefined
Ирэх хоёр жилд хөнөөлт шавжинд өртсөн 300 мянган га газарт эмчилгээний бэлдмэлийг ашиглан тэрбум, тэрбумаараа үхэх аюулд орсон ой модыг хамгаалах зорилт тавьсан байна.  
Төслийн багийнхан хөнөөлт шавжийг устгах тэмцлийн ажлыг гүйцэтгэхдээ шинэ технологи, арга механизмыг нэвтрүүлэн ажиллаж байгаа аж. Үүнд:
  • Хөнөөлт шавжийн тэмцлийн ажилд зориулж Итали улсад үйлдвэрлэсэн Cifarelli M1200 загварын үүргэвчийн шүршигч 100 ширхгийг авсан байна.
  • Ойн хөнөөлт шавжийн нэг болох өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар хусаж цэвэрлэх ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэхийн тулд шар буурцгийн тос, Golden pest spray oil, soybean oil, Showa oil зэргийг тэмцлийн ажилд ашиглах аргыг нэвтрүүлж байна.
  • Ойн нөөцөө тогтвортой хадгалах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан EarthRanger хяналтын программыг үндэсний онцлогт нийцүүлэн ашиглахаар боловсруулж байна.
  • 2023 онд Монголын ойн мэргэжилтнүүд ойн хөнөөлт шавжийн менежмент чиглэлээр АНУ-д практик туршлага судалсан байна.
undefined
Ирээдүйн ойн эмч нарыг бэлдэнэ
“ЭРҮҮЛ ОЙ” төслийн хүрээнд ирээдүйн ойн хамгаалагчдыг чадавхжуулж, ойн эмч нарыг бэлтгэхэд анхаарна. Энэ хүрээнд Монголоос дөрвөн оюутанд судалгааны тэтгэлэг олгохоор болсон байна. Энэхүү тэтгэлэг нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх, менежмент хэрэгжүүлэх чиглэлээр судалгаа хийж буй оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж мэргэшсэн ирээдүйн мэргэжилтэн буюу дутагдаад буй “ойн эмч нарыг” бэлтгэхэд бодитой дэмжлэг болох юм.
Мөн Рио Тинто Монгол ХХК-ийн санаачилгаар Олон улсын мэргэжлийн багийг Монголд ажиллуулж, ойн хөнөөлт шавжтай тэмцэх олон улсад практик туршлагаар батлагдсан шилдэг арга, техник, технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа аж.
“ЭРҮҮЛ ОЙ” төслийн зорилго бол Монгол орны ой модыг устгаж, доройтолд оруулж буй чимээгүй түймэр болох хөнөөлт шавжийн сөрөг нөлөөллийг бууруулж, одоогийн байгаа ойн төлөв байдлыг сайжруулан, ойн салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх замаар ирээдүй хойч үед өвлөгдөн үлдэх ойн нөөцөө хадгалж, хамгаалахад оршиж байгааг төсөл хэрэгжүүлэгч Рио Тинто Монгол ХХК онцолсон юм.
Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд:
Рио Тинто Монгол ХХК:
Рио Тинто Монгол ХХК нь Монгол Улс дах урт хугацааны түншлэл хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд эдийн засаг бизнесийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллахаас гадна группийн хэмжээний уур амьсгалын өөрчлөлтийн стратегийн дагуу байгаль орчин, ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар нь “Эрүүл ой” төслийн хэрэгжилтийн шатанд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, бодлогын болон техникийн талаас дэмжлэг үзүүлэх, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулж, гүйцэтгэлийг хянан ажиллаж байна.
Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг:
Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг (ОУБХН) нь байгаль хамгаалах бодлогыг хөгжүүлэх, байгаль орчны тэргүүн туршлагыг олон улсад нэвтрүүлэхэд чиглэсэн бодлого тодорхойлогчдын олон улсын сүлжээ байгууллага юм. ОУБХН-ийн мэргэжилтнүүд хөнөөлт шавжийн хэт олшролыг бууруулах, олон улсын жишигт нийцсэн аргуудыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төслийн гүйцэтгэгчээр гурван жилийн хугацаанд ажиллана.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн