Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Судалгаа: Уур амьсгалын өөрчлөлт нь ой хээрийн түймрийг 25 хувиар нэмэгдүүлдэг

Судалгаа: Уур амьсгалын өөрчлөлт нь ой хээрийн түймрийг 25 хувиар нэмэгдүүлдэг
Нийтэлсэн 2023 оны 9 сарын 20
Канад, Грек, Хавайд дэгдсэн их түймрийн гамшгийн дараа хийсэн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт нь ой хээрийн түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг нь батлагджээ.
"Breakthrough Institute" ашгийн бус судалгааны төвийн эрдэмтдийн хийсэн  судалгаагаар хүний ​​хүчин зүйлээс шалтгаалсан дулааралт нь ой хээрийн түймрийн давтамжийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад дунджаар 25 хувиар нэмэгдүүлсэн болохыг тогтоосон гэдгийг онцолжээ.
2003-2020 он хүртэл гарсан хэд хэдэн түймэр болон дундаж температур, хуурайшилтын нөхцөл зэргийг судалсан байна.  Судлаачид бүртгэгдсэн галын өгөгдлийг ашиглан тухайн гал түймрийн аюултай болж хувирах магадлалыг хэмжсэн байна. Дараа нь, тэд компьютерийн загваруудыг ашиглан үйлдвэрлэлийн дараах температурын өсөлт энэ эрсдэлийг хэр их хэмжээгээр нэмэгдүүлснийг тооцоолжээ. Судалгаанд хур тунадас, салхи, үнэмлэхүй чийгшил зэрэг хувьсагчдыг хянасан бөгөөд эдгээрийн өөрчлөлт нь дэлхийн дулаарлаас үүсэх эрсдэлийг улам дордуулж болзошгүйг судлаачид анхааруулжээ.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн