Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

МҮХАҮТ-ын ХХI Их хурал товлосон цагаасаа гурван цагийн дараа эхэллээ

МҮХАҮТ-ын ХХI Их хурал товлосон цагаасаа гурван цагийн дараа эхэллээ
Нийтэлсэн 2023 оны 9 сарын 20
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын XXI Их хурал Шангри Ла зочид буудалд эхэллээ. Өглөө 09.00 цагт эхлэх байсан Их хурал зарим ойлгомжгүй нөхцөл байдлаас болж цагтаа эхэлсэнгүй. Саяхан буюу 12.00 цагийн орчимд МҮХАҮТ-ын ХХI их хурлын Тэргүүлэгчдийг сонгосноор албан ёсоор эхэлж байна.
12:50 цаг: О.Амартүвшинг МҮХАҮТ-ын ХХI их хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонголоо
Хуралдаанд оролцогч нийт гишүүдийн саналаар МҮХАҮТ-ын ХХI их хурлын Тэргүүлэгчдийг сонголоо.
Тэргүүлэгчдийн даргаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, Юу Эф Си группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин сонгогдсон бол Ч.Ганцэцэг/Ханбогд кашмер/, Б.Мөнхзул/Жүр Үр ХХК/, Амарболд/Барс групп/, Г.Лхагважав/Урбаник/ нарын найман хүн сонгогдлоо.
МҮХАҮТ-ын XXI их хурлын Тэргүүлэгчид
МҮХАҮТ-ын XXI их хурлын Тэргүүлэгчид

Тэргүүлэгчдийн хурлаар ХХI их хурлыг зохион байгуулах журам, дэгийг баталж, хурлаар хэлэлцэх асуудал, ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох процесст мөрдүүлнэ.
12.00 цаг: Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XXI Их хурал Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд эхэллээ.
Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батлах юм. Хувийн хэвшлийн хамгийн том нэгдэл МҮХАҮТ нь сайн дурын үндсэн гишүүнчлэлтэй, өөрөө удирдах ёсны байгууллага. Танхим 5900 гаруй гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар Танхимтай, 23 улсад 51 төлөөлөгчтэй.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 13 хүн нэрээ дэвшүүлсэн бол Удирдах зөвлөлийн гишүүнд 99 компани хүсэлтээ хүлээлгэн өгсөн. Танхимын ерөнхийлөгчид нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө МҮХАҮТ-д лацтай байдлаар хүлээлгэн өгсөн. Нэр дэвшигчдийг танилцуулах үед мөрийн хөтөлбөрүүдийг нь задлах юм. Тиймээс 13 нэр дэвшигч эцсийн байдлаар тодорхой болоогүй байна.

Харин нийгмийн сүлжээнд дараах 11 эрхэм танхимын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаагаа илэрхийлсэн:
-Д.Болор /Мобиком, Скайтел группын гүйцэтгэх захирал асан/
-Д.Энхтүвшин /M-Си-Эс группийн дэд ерөнхийлөгч асан/
-Д.Бямбасайхан /Коёотэ компанийн Ерөнхий захирал/
-Б.Гантулга /CEO club/
-Т.Ганболд /Алтан Дорнод Монгол компанийн үүсгэн байгуулагч/
-Т.Дүүрэн /МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал/
-Ш.Мөнхсайхан /Эм Ти Эм Сити Инженеринг компанийн Гүйцэтгэх захирал/
-Л.Төр-Од /МҮХАҮТ-ын Зөвлөх/
-Б.Лакшми /Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн судлаач/
-Ш.Отгон-Өлзий /Монгол брэнд холбоо/
-Б.Жаргалсайхан /Буян кашмер компанийн үүсгэн байгуулагч/

О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook@MillionBat-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн