Open iToim app
Чадлаа | 7 мин уншина

Таны хоол хүлээх цагийг хэмнэж, 30 мянган ажлын байр бий болгохыг зорьж буй "UBEats"-г онцолж байна

Таны хоол хүлээх цагийг хэмнэж, 30 мянган ажлын байр бий болгохыг зорьж буй "UBEats"-г онцолж байна
Нийтэлсэн 2023 оны 9 сарын 14
Өдрийн хоолны сонголт ажлын бүтээмж, бизнесийн ашиг орлогод эергээр нөлөөлдөг болохыг харуулсан олон төрлийн судалгаа байдаг. Гэвч цайны цагийн оргил ачааллын үеэр хотын төвийн оффисуудын ойр орчмын ресторан, цайны газруудад суух сандал ширээ олдохгүй хүлээх нь энгийн үзэгдэл билээ. Дугаарлаж зогссоны эцэст  захиалсан хоол нь элдэв амтлагч, тос ихтэй гэх мэт сэтгэлд нийцэхгүй байх тохиолдол элбэг. Шингэц муутай, тухгүй идсэн хоол ажлын үлдсэн цагийн эрч хүчийг нөхөх бус харин ч эсрэгээрээ уур бухимдал стресс болох нь ч бий.
Тэгвэл олон төрлийн амт чанартай хоолыг түргэн шуурхай хүргэж, таны цаг, мөнгийг хэмнэж чадах “UBEats” хоол хүргэлтийн апп-ыг танилцуулж байна.
Cloud Kitchen
Ихэнх хоол хүргэлтийн апп таны захиалгыг ресторанаас очиж аваад байгаа газарт тань хүргэж өгдөг. Тиймээс таны захиалга баталгаажсаны дараа оператор хүргэлтийн ажилтанд захиалгыг шилжүүлж, ресторанд хүрч очдог. Гэтэл тухайн ресторан ачаалалтай байх, тэрнээс болоод хүргэлтийн хоолны захилгыг удаж гаргах, заалаар үйлчилж байгаа хоолоо түрүүлж гаргах зэрэг асуудал үүсэж, цаг алддаг. Эцэст нь, хоол хүргэлтэд гарах боловч замын түгжрэлд ордог. Хүргэлтийн ажилтан яарснаас болоод осол гаргавал таны захиалсан хоол ирэх хугацаа багадаа дахиад нэг цагаар хойшилж, өмнөх бүх процесс давтагддаг.
“UBEats”-ийн хувьд хоол үйлдвэрлэлийн процессыг өөрсдөө хариуцдаг. Одоогоор хотын төвийн оффисуудад өдрийн хоол, Улаанбаатарын тодорхой байршлуудад захиалгын хоол хүргэдэг нэг “Cloud kitchen” үйл ажиллагаа явуулж байна.
"Cloud kitchen” гэдэг нь зөвхөн онлайн хүргэлтэд зориулсан хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангасан гал тогоо юм. Ингэснээр таны захиалга шууд хүргэлтэд гардаг буюу бусад хоол хүргэлтийн апп-тай харьцуулахад үйлчлүүлэгчийн гарт илүү хурдан очдог. Мөн хүргэлтийн явцад саад гарахад хүргэлтийн процессыг илүү хурдан сэргээж, захиалгыг амжилттай биелүүлж чаддаг. Мөн "UBEats" нь хамгийн олон жолоочтой онлайн такси дуудлагын үйлчилгээ болох "UBCab"-ын охин компани учир хүргэлтийн багийн хувьд бүхэл бүтэн армитай гэж хэлж болох юм.
quote photo
“UBEats өнгөрсөн зургаан сарын хугацаанд туршилтын үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд нийт захиалгын 80 хувийг яг амласан цагтаа амжилттай хүргэж өгсөн. Бид үйлчлүүлэгчдийн санал, сэтгэгдэлд үндэслэн үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлдэг. Технологи болон үйл ажиллагааны хувьд захиалга бүрийг яг цагт нь хүргэж өгөх шийдлүүдийг нэвтрүүлсээр байна”
Юбикаб Ийтс ХХК-ны Борлуулалт хариуцсан захирал Ө.Батзориг
Чанартай, эрүүл хоол
Хүргэлтийн хоол захиалахад амт чанар, эрүүл ахуйн асуудал хамгийн том асуулт болдог. Хэн, хаана, ямар орчин нөхцөлд хийсэн нь мэдэгдэхгүй хоолноос болж хохирсон хүмүүс цөөнгүй байдаг. Хамгийн сүүлд, сошиалд нэгэн иргэн захиалсан хоолноос нь хүнсний бус зүйл гарч ирсэн талаар бичиж, гомдол гаргахад буух эзэн, буцах хаяггүй, дуудлагын жолоочтой үнэ хөлсөө тохироод ахуйн орчинд бэлтгэсэн хоол хүргэж байсан талаар анхааруулсан байна.
Та өмнө нь, идэж байгаа хоолны тань орц материалыг хаанаас авсан, гарал үүсэл, шинжилгээний бичиг нь бий юу. Асуудал үүссэн тохиолдолд шинжилгээнд өгөх дээжийг хадгалдаг уу. Таны идэж байгаа аяга, тавганд өмнө нь хэдэн хүн хоол идсэн бол. Аяга, тавга, халбаг, сэрээг гурван дамжлаг бүхий тосгуурт угааж, зориулалтын ариутгах төхөөрөмжөөр ариутгасан болов уу гэдэг талаар бодож үзэж байсан уу. Эсвэл та ресторан, цайны газраар үйлчлүүлж, хүргэлтийн хоол захиалахдаа энэ талаар лавлаж асуудаг уу?
Тэгвэл “UBEats”-ийн “Cloud kitchen” дэх хоол үйлдвэрлэлийн стандартыг Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шилдгүүдийн нэг болох “MGC Star Group” хариуцдаг аж. Хамгийн гол нь, "UBEats"-ын онцгой бүтээгдэхүүнүүдэд Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан "Мэтагро" ХХК-ны эрчимжсэн мал аж ахуйн фермд үржүүлж, 100 хоног каринтилсны дараа төхөөрч, эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр ханган бэлтгэсэн махыг хэрэглэдэг. Харин бусад мах, хүнсний ногоо, хоолны орцыг "Easy Cook"-ийн бэлэн бүтээгдэхүүнээс сонгон авдаг байна. Найдвартай, цорын ганц ханган нийлүүлэгчээс авсан түүхий эд болон хоол үйлдвэрлэлийн процесст тогтмол эрүүл ахуй, хөдөлмөр аюулгүй байдлын хяналт хийдэг. Тиймээс "Cloud kitchen"-нд түүхий мах, ногоо хэзээ ч болсон бүтээгдэхүүнтэй холилдохгүй. Хүргэлтийн хоолыг байгальд ээлтэй улаанбуудайн хальсаар хийсэн нэг удаагийн аяга, тавганд савлаж, хүргэлтийн ажилтан гар хүрэх тул онцгой сайн битүүмжилдэг байна.
Мөн "Cloud kitchen"-ны ажилчид тогтмол эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагддаг. Хүргэлтийн ажилтнууд заавал эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, хоол хүргэлтийн цүнх, автомашин нь байнга цэвэрхэн байх, тогтмол ариутгаж байхыг шаардаж, хяналт тавьдаг байна. Тиймээс "UBCab"-ын бүртгэлтэй жолооч бүр "UBEats"-ын хүргэлт хийх эрхгүй. Хоол хүргэхийн тулд зайлшгүй эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тодорхой шаардлагуудыг хангасан байх шаардлагатай.
Юбикаб Ийтс ХХК-ны Эрүүл ахуй, хөдөлмөр аюулгүй байдлын технологич Д.Буяндүүрэн: Ресторанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалтын үйл ажиллагаа явагддаг. "Cloud kitchen"-нд зөвхөн хоол үйлдвэрлэл явагддаг. Тиймээс аяга, таваг угаах хэрэгцээ гарахгүй. Байгальд ээлтэй нэг удаагийн аяга, таваг хэрэглэдэг учир эрүүл ахуй талаасаа найдвартай. Бид хоол үйлдвэрлэлдээ хэрчиж бэлтгэсэн бэлэн бүтээгдэхүүн ашигладаг тул химийн болон биологийн бохирдлоор хоол хүнс бохирдох эрсдэл бага.
UBEats" бол хоолны бизнесийн ирээдүй
"Cloud kitchen"-нд хэрчиж бэлтгэсэн бэлэн түүхий эд, нэг удаагийн хэрэгслүүд ашигладаг тул бэлтгэгч, угаагч хэрэггүй. Хоолнууд нь шууд хүргэлтэд гардаг, хүргэлтийн армитай учир менежер, борлуулалтын ажилтан, касс, зөөгч цалинжуулах шаардлаггүй. Та ердөө амттай хоол хийж чаддаг байхад "UBEats"-ын хамтрагч болох боломжтой. Гэхдээ эхлээд “MGC Star Group”-ын мэргэжилтнүүдийн шалгалтыг давах ёстой. Тэр нь хоол үйлдвэрлэлийн технологийг хэрхэн баримталж байгааг л ажигладаг тийм ч сүртэй шалгалт биш аж. Хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай гарааны хөрөнгө оруулалт дунджаар 20 сая орчим төгрөг болдог аж. Ингээд "UBEats"-ын хамтрагч болж, "Cloud kitchen"-нд өөрийн гал тогоогоо нээнэ.
undefined
Гал тогоонууд нэгнийхээ хийж байгаа хоолыг давхардаж хийхгүй. Хэрэв та цуйван сэгсрэлтийн мастер бол нууц жороо "UBEats"-ын хоолны цэсэнд оруулж, өөрийн брэндийг бий болгох боломжтой. Сонирхолтой нь, "Cloud kitchen" огт түрээс авахгүй. Тиймээс түрээслэгч, түрээслүүлэгчийн харилцаа гэж байхгүй. Тэд нэгнээ бизнесээ хамтдаа хөгжүүлж, хамтдаа урагшлах зорилготой хамтрагчид гэж тодорхойлдог. Мөн гал тогоонууд хоорондоо өрсөлддөггүй. Дор бүрнээ өөрсдийн хамгийн шилдэг хоолоо илүү амттай, чанартай болгож хэрэглэгчдэд сэтгэл ханамж өгөх нэг зорилготой мөн л хамтрагчид аж.
"Cloud kitchen"-ий хамтрагчид зөвхөн түүхий эд, хоолны орц материал, ус, цахилгаан зэрэг урсгал зардлаа өөрсдөө хариуцна. "UBEats" борлуулалтаас 15 хувь, "Cloud kitchen" 10 хувийг авдаг. Үүнд, технологийн хөгжүүлэлт, маркетинг, хүргэлт, "Cloud kitchen"-ны зардал гээд бүгд багтаж байгаа юм. "UBEats"-т өөрсдийн гал тоогоогоо нээж, хамтрагч болсон гал тогооны "боссууд"-ын хэлж байгаагаар түрээс, цалинд зардал гаргахгүй, өдөрт ресторан, цайны газраас илүү олон хоол зарж чаддаг. Хувиараа ресторан ажиллуулснаас хамаагүй зардал багатай, тэр хэрээрээ илүү орлоготой байдаг. Хэрэглэгчдийн тоо өсөх тусам захиалга нэмэгдэж, орлого өснө гэж харж байгаа аж. Хэрэв та "UBEats"-ын хамтрагч болохыг хүсэж байгаа бол "Cloud kitchen"-нд одоогоор хоёрхон сул гал тогоо үлджээ.
"Cloud kitchen"-ий хамтрагч П.Мөнхжаргал (Мөөгий эгчийн жор kitchen): Би 15 жил хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байна. 2014 оноос хувиараа ресторан, цайны газар ажиллуулж эхэлсэн. Хоол зарахад хамгийн гол нь байршил байдаг. Хотын төвд ресторан ажиллуулж байхад хажууд "CU", "GS25" нээгдээд л тал орлого шууд байхгүй болдог. Би нийслэлийн бараг дүүрэг болгонд цайны газар ажиллуулж, олон удаа дампуурж үзсэн. Олон жил бизнес хийхэд түрээсийн хажуугаар тогооч, зөөгч, үйлчлэгч, угаагч, бэлтгэгч, касс, менежер гээд олон хүн цалинжуулах маш хүнд байдаг. Дээр нь ажил хийх хүн хайгаад олддоггүй. Би ирээдүйд хүргэлтийн хол хүчээ авна, "UBEats" бол ирээдүй юм байна гэж харсан учир "Cloud kitchen"-ий хамтрагч болсон.  "UBEats" үйлчлүүлэгчийг өөрөө олдог учир байршил чухал биш. Хүргэлт, маркетингийг бүгдийг нь хариуцдаг учир хүний нөөц, цалингаа яаж тавих вэ гэдэгт толгойгоо өвтгөх хэрэггүй. Яаж илүү амттай, чанартай хоол хийх вэ гэдэгт л төвлөрдөг.
undefined
"UBEats" апп 30 мянган хүнд ажлын байр, нэмэлт орлого олох боломж бий болгоно
1961 онд анхны электрон тооны машиныг зохион бүтээсний дараа нягтлан бодогчид ажилгүй болно гэдгээс болгоомжилж байв. Тиймээс Монголд хүргэлтийн хоолны стандарт бизнесүүд бий болж, илүү олон "Cloud kitchen" байгуулагдах үед хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хүний нөөцийн асуудал яригдах нь гарцаагүй. "UBEats"-ын хувьд ч Яармаг болон Зайсанд “Cloud kitchen” байгуулж, хүргэлтийн бүсээ тэлэхээр зорьж байгаа юм.
Гэвч технологи тооны машинаас хол илүү хөгжихийн хэрээр өнөөдөр нягтлан бодогчид санхүүгийн шинжээч, дата аналист, бизнесийн стратеги төлөвлөгчид болж өөрчлөгдсөн байдаг. Тэгвэл "UBEats" апп зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд 30 мянга хүнд шинээр ажлын байр, нэмэлт орлого олох боломж бүрдүүлнэ гэж тооцсон байна. Тиймээс "UBEats"-ээс өдрийн хоолоо захиалж идсэнээр та зөвхөн өөрийн цаг, мөнгө, эрүүл мэндээ хэмнээд зогсохгүй олон мянган жижиг дунд бизнес, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс, тэдний ард байгаа гэр бүлд орлого оруулж байна гэсэн үг юм.
quote photo
"UBEats чанартай хоолыг түргэн шуурхай хүргэх замаар хэрэглэгчдийн цаг хугацаа, хүчин чармайлтийг хэмнэх үнэ цэн бүтээхийг зорьдог. Мөн олон хүний бизнест тусалж, орлого олох боломжийг нь улам нээж өгөх нь бидний зорилго"
Юбикаб Ийтс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Туваансүрэн
Та өнөөдөр өдрийн хоолоо хаана идэх гэж байна. “UBEats” апп-ыг туршаад үзэх үү. Харин хэмнэсэн цагаа тур зуур дуг хийх, хөгжим сонсонгоо кофе балгаж ая тухыг мэдрэх, ширээний номоо гүйлгэхэд зарцуулаарай гэж зөвлөе.
Android: Татах
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook@MillionBat-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн