Open iToim app
Технологи | 3 мин уншина

"Google" монопол уу, эсвэл хамгийн шилдэг нь үү

"Google" монопол уу, эсвэл хамгийн шилдэг нь үү
Нийтэлсэн 2023 оны 9 сарын 13
Бид төдийлөн анзаардаггүй ч "Google"-ын бүтээгдэхүүн, үйлчилгээ бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг. Та ямар төхөөрөмж ашиглаж байгаагаас үл хамаараад онлайн орчинд зайлшгүй "Google" хайлт болон бусад үйлчилгээгээр дамжих шаардлага тулгардаг. Товхондоо, "Google" бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болж, тэр хэрээр хэрэглэгчийн хувийн мэдээлэлтэй холбоотой асуудал тулгамдах болсон.
Тиймээс АНУ-ын Хууль зүйн яам 2023 оны нэгдүгээр сард "Google" компани интернэт хайлт, дижитал зар сурталчилгааны зах зээлийг хууль бусаар монополчилсон гэх үндэслэлээр буруутгаж, монополийн эсрэг зарга үүсгэсэн. Үүнд, "Android" үйлдлийн систем бүхий ухаалаг гар утсан дээрх анхдагч интернэт хөтөчийг "Google Chrome" болгон тохируулдаг, "Google" хайлтын системд өрсөлдөгч компаниудынхаа эсрэг өөрт давуу байдал олгодог гэх асуудлыг хөндсөн.
Тэгвэл "Google" компанид холбогдох монополийн эсрэг шүүх хурал өнөөдөр эхэллээ. Уг шүүх хурал нь 2001 онд АНУ-ын Холбооны худалдааны комисс "Microsoft" компанид монополийн эсрэг зарга үүсгэснээс хойш дэлхийн технологийн салбарт болж буй хамгийн том монополийн эсрэг шүүх хурал болж байгаа юм.
"Google"-ын монополчлол
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook@MillionBat-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн