Технологи | 2 мин уншина

iPhone 15”, “Apple Watch Series 9” болон бусад шинэ бүтээгдэхүүнийг маргааш танилцуулна

iPhone 15”, “Apple Watch Series 9” болон бусад шинэ бүтээгдэхүүнийг маргааш танилцуулна
Нийтэлсэн 2023 оны 9 сарын 11
“Apple” компанийн энэ оны хамгийн чухал нээлтийн арга хэмжээгээ маргааш Калифорни мужийн Купертино дахь төв байрандаа зохион байгуулах бөгөөд “iPhone 15” тэргүүтэй шинэ техник хангамжийг танилцуулна.
“Apple” компани энэ удаа ч видео танилцуулгаар шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах бөгөөд “YouTube” болон “Apple”-ийн вэбсайтаар шууд дамжуулах юм. Өнгөрсөн жилийн арга хэмжээ хагас цаг орчим үргэлжилсэн. Тэд 2020 оноос эхлэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахдаа урьдчилан бичсэн видеог ашиглах болсон. Өнгөрсөн жилийн нээлтээс хойш 31 сая хүн “Apple”-ийн “YouTube” дэх шууд дамжуулалтыг үзсэн нь хэрэглэгчид тус компаниас шууд мэдээлэл авах дуртай хэвээр байгааг харуулж байна.
Тэгвэл мягмар гаригт болох “Apple Event” арга хэмжээний үеэр “iMаc” болон “iPad”-ын шинэ хувилбар танилцуулагдахгүй байх магадлалтай. Учир нь, тус компани өнгөрсөн жил шинэ “iPad” танилцуулсан.
Харин “Apple” энэ удаа 2020 оноос хойш мөрдөгдөж байсан загвараа үргэлжлүүлж, дөрвөн шинэ “iPhone” загвараа танилцуулах төлөвтэй байна. “Apple” компани 6.1 инчийн болон 6.7 инчийн дэлгэцтэй дунд зэргийн хоёр төрлийн “iPhone” гар утас, мөн титан бүрхүүлтэй, илүү сайн камертай хоёр төрлийн дээд зэрэглэлийн "Pro" утас гаргах талаар “Bloomberg News”, “TF International Securities”-ийн тоног төхөөрөмжийн шинжээч Мин-Чи Куо болон "Wall Street Journal"-ын шинжээчид мэдээлжээ.
undefined
Мөн “iPhone 15” ухаалаг гар утасны цэнэглэгчийн оролт “Lightning” бус "USB-C" порттой байх төлөвтэй байна. “Iphone” дээрх "USB-C" порт нь “Android” утас, шинэ зөөврийн компьютер, “iPad”, утасгүй чихэвч болон бусад хэрэгслийн цэнэглэх порттой таарах юм. Энэхүү өөрчлөлт нь нийтлэг цэнэглэгч портыг шаарддаг Европын шинэ дүрэм журмаас үүдэлтэй.
undefined
Apple Watch болон дагалдах хэрэгсэл өнгөрсөн жил “Apple” компани “Apple Watch Series 8” болон “Ultra” нэртэй шинэ дээд зэрэглэлийн титан загварыг гаргасан. Тэгвэл энэ удаа “Apple Watch Series 9” загварыг танилцуулахаар төлөвлөж байгаа бололтой. “Apple”-ийн ухуулаг бугуйн цаг 2018 оноос хойш ижил хэмжээ, хэлбэртэй байж ирсэн. Шинжээчдийн үзэж байгаагаар тус компани шинэ цагны доторх чипийг шинэчлэхээс гадна эрүүл мэндийн мэдрэгчээ шинэчлэх бололтой. Гэхдээ “Apple” ирэх жил уг төхөөрөмжийн 10 жилийн ойд зориулж илүү том өөрчлөлтүүдийг харуулж магадгүй гэх хүлээлт үүсээд байна.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн