Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Судалгаа: Агаарын бохирдол нян, вирусийн тархалтыг нэмэгдүүлдэг

Судалгаа: Агаарын бохирдол нян, вирусийн тархалтыг нэмэгдүүлдэг
Нийтэлсэн 2023 оны 9 сарын 7
Малайзад бүрхэг нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор нян, вирусийн тархалт нэмэгдэж, антибиотикт тэсвэртэй байдал үүсэж болзошгүй талаар эмнэлгийн мэргэжилтнүүд санаа зовниж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар агаар дахь бохирдуулагч нь бактерийн эсийн хананд нөлөөлж, антибиотикт тэсвэртэй болох элементүүдийг шингээхэд тусалдаг аж.  Малайзын “Universiti Sains” (USM)-ийн вирус судлаач, доктор Кумитаа Тева Дас есөн бактерийн эмгэг төрүүлэгч, 50 орчим төрлийн антибиотикийг судалсан саяхны судалгааг онцолжээ. Судалгааны үр дүнд агаарын бохирдол ба антибиотикт тэсвэртэй байдал хоёрын хооронд мэдэгдэхүйц холбоо байгааг, ялангуяа агаарын бохирдол нэг хувиар нэмэгдэх нь антибиотикт тэсвэртэй байдал 1.9 хүртэл хувиар нэмэгдсэнтэй холбоотой болохыг онцолжээ. Тэрээр “Эдгээр бохирдуулагч нь зүрх, уушиг, амьсгалын замын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Хүүхэд, өндөр настан, астма гэх мэт зүрх, уушигны өвчтэй хүмүүс өндөр эрсдэлтэй тул болгоомжтой байх хэрэгтэй" гэв.
Малайзын зарим хэсэг нь манангаар бүрхэгдсэн бөгөөд мягмар гаригт Селангор мужийн нийслэл Шах Алам болон Саравак дахь Кучинг хотод агаарын чанарын индекс (AQI) 181-д хүрч эрүүл бус түвшинд хүрснийг  IQ Air агаарын чанарын хяналтын цуглуулсан мэдээллээс харж болно.
201 ба 300-аас дээш үзүүлэлт нь эрүүл мэндэд хортой гэж тооцогддог бол 301-ээс дээш үзүүлэлт нь агаарын чанарыг илтгэнэ. Манангийн хортой нөлөөллөөс хамгаалахын тулд доктор Кумитаа практик арга хэмжээ авахыг зөвлөжээ. USM-ийн  анагаах ухааны доктор Мастура Мохд Сопиан “Ой хээрийн түймэр зэрэг тохиолдлын үед тархдаг манан нь генийг өөрчилж, ген, хүрээлэн буй орчны харилцан үйлчлэлээр, ялангуяа амьсгалын замын халдварт нөлөөгөөр антибиотик эсэргүүцлийг шууд бусаар нэмэгдүүлдэг” гэдгийг онцолжээ. Доктор Мастура манангийн сөрөг  нөлөөлөл нь зүрх, уушигны өвчтэй хүмүүст илүү тод илэрдэг гэж онцолжээ. Ханиалгах, амьсгаадах, амьсгал давчдах, ядрах, сулрах зэрэг цочмог шинж тэмдгүүд нь манантай холбоотой байж болно. Түүнчлэн, удаан хугацаагаар өртөх нь бронхит болон уушигны хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн