Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Цагдаагийн шинэ даргын ХОМ

Цагдаагийн шинэ даргын ХОМ
Нийтэлсэн 2023 оны 9 сарын 6
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын даргыг шинээр томиллоо. Хуучин дарга Ж.Болд нь эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн долоо хоногт ажлаа өгсөн. Тэгвэл дараагийн даргыг Ж.Болдын удирдлага дор ажиллаж байсан Эрүүгийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Сүхболдыг томилов.
Т.Сүхболд нь 1980 онд Улаанбаатар хотод төрж, ажлын гараагаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас эхэлж, 2005-2013 онд Хэнтийн аймгийн цагдаагийн байгууллагад ажиллажээ. Тэрээр 2013 оноос ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байгаад 2020 оноос Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилогдоход Эрүүгийн цагдаагийн албаны дарга болсон.
Т.Сүхболд нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Салхитын мөнгөний орд, койн, цахим луйвар, нүүрсний хулгай, "шувуу ажиллагаа" зэрэг улс төр, эдийн засгийн томоохон гэмт хэрэг дээр ажилласан. Ер нь цагдаагийн байгууллагад ажилласан цагаасаа эдийн засгийн чигтэй гэмт хэргүүд дээр ажиллаж, энэ чиглэлд багагүй туршлага хуримтлуулсан нэгэн аж.
Тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн нутаг Хэнтийгээс гаралтай, мөн 1980-иад оны төлөөлөл гэдгээрээ анхаарал татаж байна.
Ингээд Т.Сүхболдын 2022 оны байдлаар АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцана уу.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн