Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталлаа

2023-2024 оны хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталлаа
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 24
Хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, шинжлэх ухааны сайд баталдаг. Тэгвэл сайдын 2023 оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан байна.
Долдугаар сард УИХ-аас баталсан "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль"-д хичээлийн жил нь есдүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ гэж тус тус заасан.
Иймд дээрх хуультай нийцүүлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцийг дөрвөн улиралтай байхаар шинэчлэн баталсан байна.
Дашрамд дурдахад, дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61.1 хувь нь 38 долоо хоног, суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68.4 хувь нь 36-40 долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73.8 хувь нь 36-40 долоо хоног хичээллэж байна.
undefined
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн