Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Яаж сайн багштай болох вэ? 120 саяын эзэн, шилдэг багш Д.Оюумаа

Яаж сайн багштай болох вэ? 120 саяын эзэн, шилдэг багш Д.Оюумаа
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 16
Энэхүү нийтлэлээр Монгол Улсын шилдэг багш нарын нэг, “Үндэсний томьёо 2022” тэмцээний ялагч Д.Оюумаа багштай ярилцсан ярилцлагыг хүргэж байна. Тэрээр яг одоо “TomYo School of Ulaanbaatar” сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байгаа билээ.
Та багш болсон түүхээсээ хуваалцаж болох уу? Яагаад энэ салбар руу орох болсон бэ?
Миний хувьд бага ангийнхаа багшийг хараад уг мэргэжилд их багаасаа дуртай болсон. Гэрийн даалгавраа гадаа тоглож байх үедээ найзуудтайгаа ярьж хийнэ. Заримдаа багш болж жүжиглэнэ. Тэгээд эцэст нь тэр мөрөөдлөө дагасаар 2004 онд Дорнод багшийн коллежийг “Бага анги, математикийн багш” мэргэжлээр төгсөөд өнөөдрийг хүртэл тус салбарт тасралтгүй 20 жил ажиллажээ.
Ингээд бодохоор багш мэргэжлийн үргэлж хүүхдийн хайр хүндлэл, инээд хөөрөнд хөгжим шиг хөглөгдөж байдаг нь энэ салбарыг сонгох гол хөшүүрэг болсон гэж бодож байна.
Та сурагчдыг хичээлдээ дуртай болгох, эерэг орчныг бүрдүүлэхэд ямар заах арга барилыг хамгийн үр дүнтэй гэж үзэж байна вэ?
 Нийт ажилласан туршлагаасаа харахад багш хүн сурагчдадаа “Чи чадна” гэсэн урмын үгийг харамгүй өгч байх ёстой гэж ухаарсан. Тэр үг л тухайн хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмж, мөрөөдлөө биелүүлэх гүүр нь болдог юм байна гэж итгэдэг.
Одоо үед багш хүнийг ганцхан хичээл заадаг гэж ойлгохоо больсон. Биднээс олон төрлийн ур чадваруудыг шаардаж байна. Дан ганц мэдлэг гэхээс илүүтэй зүрх сэтгэлийн боловсрол олгож, хүн байх ухаанд сургахыг чухалчлах хэрэгтэй санагддаг. Тэр ч утгаараа “TomYo School of Ulaanbaatar” сургуулийн хувьд долоо хоног болгон багш нарийн хөгжил, хандлагад зориулж үйл ажиллагаа зохион байгуулдаг.
undefined
Монголд багш нарын хувьд ямар нийтлэг бэрхшээлтэй нүүр тулгардаг вэ?
 Миний харж байгаагаар багш нар ойлголт, хандлагын саад бэрхшээлтэй ихээхэн тулгардаг. Тухайлбал хүүхдүүдийн хүмүүжил, ар гэрийн нөхцөл байдал, эцэг эхийн хандлага гээд дурдаад байвал цөөнгүй бий. Ялангуяа залуу багш нар эцэг эхтэй ойлголцох, хамтарч ажиллах дээр хэцүү байдаг нь анзаарагддаг.
Та эцэг эхийн оролцоог ямар түвшинд байгаасай гэж хүсдэг вэ?
 Эцэг эх бол багш хүний хамгийн дотнын туслагч байх ёстой. Ер нь аль болох шавь нарынхаа боловсролын үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг нь оролцуулдаг. Үүнтэй холбоотой тогтмол төлөвлөгөөт ажлууд явагддаг. Тэгж байж багшийн ачаалал хөнгөрч бусад зүйлс руу төвлөрөх боломж олддог. Мөн эцэг эхчүүдийн хувьд ч тэр хүүхдээ ямар түвшинд, ямар ур чадвартай явж буйг мэдэхэд тусална.
Олон эцэг эхчүүдийн алддаг зүйл бол хүүхдээ сайн сургууль, сайн багшид өгсөн гээд даатгаад хаячихдаг явдал юм.
undefined
Ур чадвар гэхээс илүүтэй суурь хүмүүжил хүнийг амжилттай амьдрахад хөтөлдөг юм шиг санагддаг. Яаж тэр суурь хүмүүжлийг сайн тавьдаг вэ?
Хүүхдэд нийгэмд биеэ авч явах бүх харилцааны суурийг бүр багаас нь зааж эхэлнэ. Жишээлбэл ангийн дүрэм, сургуулийн дүрэм, найзуудаа хүндлэх, яаж дэвтэр номоо хэрэглэх, яаж хувцсаа эвхэх гээд л бүх жижиг суурь харилцааг эхнээс нь зөв суулгаж өгнө.
Энэ зүйлсээ хүүхэд цэцэрлэгтээ сурсан байвал их сайн. Гэхдээ үнэхээр шаардлагатай тохиолдолд бага ангийн багш нь сайтар зааж суулгаж өгөх хэрэгтэй. Үүнээс болоод эцэг эхчүүдийн дунд “Бага ангийн багш нь сайн байхад хүүхэд цааш асуудалгүй сурчихна” гэдэг яриа гарсан гэж боддог. 
Та дөнгөж сургуулиа төгсөөд багш болж буй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?
Бусдаас мэдэхгүй зүйлсээ санаа зовохгүй асууж байх хэрэгтэй. Шинэ залуу багш нарын хувьд орчин үед нийцсэн ур чадвар өндөртэй ч бусад багшаасаа асууж туршлага хуримтлуулах тал дээр дутагдалтай санагддаг. Мөн өөрийн сурсан зүйлсээ бусадтайгаа хуваалцаж байх хэрэгтэй. Тэгж байж багш нар багаараа урагшилдаг. 
Одоо цагт хувийн тоглолт хийдэг соёл багасаж байгаа нь сайн хэрэг. Тэгэхээр аль болох багаараа хамтрах дээр төвлөрөөд тэвчээртэй суралцаж чадвал амжилт гаргах бол цаг хугацааны асуудал. Ялангуяа манай “TomYo School of Ulaanbaatar” сургуулийн хувьд багшийн хөгжилд ихээхэн төвлөрдөг. Энэ нь эцсийн дүндээ багш, сурагч хоёрт хоёуланд нь анхаарч буй хэрэг юм.
undefined
undefined

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн