Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

МУИС-ийн Хууль зүй зүйн сургууль Улаанбаатар их сургуулийн байранд хичээллэнэ

МУИС-ийн Хууль зүй зүйн сургууль Улаанбаатар их сургуулийн байранд хичээллэнэ
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 10
Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль энэ жил Улаанбаатар их сургуулийн хичээлийн байрт үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.
Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлаас эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ байр баригдах болсонтой холбоотойгоор хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс МУИС-ийн Улаанбаатар сургуулийн хичээлийн байранд түр хугацаагаар хичээллэх шийдвэрийг МУИС-ийн Удирдах зөвлөлөөс гаргасан байна.
Иймд тус шийдвэртэй холбоотойгоор Улаанбаатар сургуулийн байршил, МУИС-ийн Төв байрнаас Улаанбаатар сургуулийн байр хүртэлх замын зураглалын мэдээллийг хүргэж байна.
undefined
undefined
Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хичээлийн байр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор оюутнуудад хүндрэл учруулахгүй байх үүднээс “МУИС-Улаанбаатар сургууль” гэсэн маршрутаар автобус явуулах талаар холбогдох албан тушаалтанд хүсэлтээ уламжилсан бөгөөд одоогоор шийдэгдээгүй байгаа аж.
Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн