Дарь-Эх, Монел, Шинэ монел, Цагаан давааны орчимд өнгөрсөн амралтын өдрүүдэд буусан үерийн гамшгийн дараах нөхцөл байдлыг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 21-р хороог зорилоо. Монелын уулзвараас зүүн тийш салдаг засмал замыг хаажээ. Үерийн усаар урсаж орж ирсэн лаг шавар, хог хаягдлыг цэрэг, цагдаа, техникийн хүчээр цэвэрлэх ажил энд ид өрнөж байна.