Өнгөрсөн долдугаар сард Энэтхэг, Вермонтын зарим хэсэгт үер болж, АНУ, Канадын зарим хэсэгт ой хээрийн түймэр дэгдээд байна. Түүнчлэн зарим байгалын үзэгдэл нь хэвийн бус байгаа нь шинжлэх ухааны нийгэмлэгүүд болон мэргэжилтнүүдийг гайхшруулаад байна. Хойд Атлантын далай дахь далайн гадаргын температур хамгийн халуун төлөвөөс хэтэрсэн талаар Европын Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн албанаас мэдээлэв. Өмнөд Флоридагийн эрэг орчмын усны температур сүүлийн өдрүүдэд дээд хэмжээнд хүрч нэмэгджээ.
Номхон далайн баруун хойд үндэсний лабораторийн эрдэмтэн Клаудиа Тебалди "Энэ жил уур амьсгал эрс тэс байна” гэжээ. Уур амьсгалын эрдэмтэд олон жилийн турш дэлхий улам бүр халуун болох тусам хүчтэй шуурга, аадар бороо орж, далайн усны хурдацтай нэмэгдэж, мөсөн бүрхүүл хайлах зэрэг олон нөлөөллийн талаар дахин дахин дэлгэрэнгүй тайлбарлаж ирсэн. Гэхдээ тэд бас дулаарах тусам гэнэтийн үр дагавар, зарим өөрчлөлт бий болно гэдгийг хоёрдмол утгагүй хэлж байна. Арав гаруй жилийн өмнө Үндэсний шинжлэх ухаан, нженер, унагаах ухааны академиудаас хийсэн судалгаагаар "Дулаарал үргэлжлэх хугацаа, температур нэмэгдэх тусам гэнэтийн эрсдэл ч нэмэгдэх нь ойлгомжтой" гэдгийг тодотгожээ.
Бодит байдал нь биеллээ олж байх шиг байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг удирдагчид манлайлах ёстой. Цаашид эргэлзэх хэрэггүй. Өөр ямар ч шалтаг байхгүй. Бусдыг түрүүлж хөдлөхийг хүлээх хэрэггүй" гэж долдугаар сард хийсэн хэвлэлийн бага хурал дээр онцолсон.