Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Говь-Алтай аймгийн Бурхан Буудай уулыг төрийн тахилгат уул болголоо

Говь-Алтай аймгийн Бурхан Буудай уулыг төрийн тахилгат уул болголоо
Нийтэлсэн 2023 оны 8 сарын 1
Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхлэлээ. Баяр наадмыг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Бурхан буудай уулыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган төрийн тахилгат уул болголоо.
Зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуулийн зөвлөх Говь-Алтай аймгийн уугуул А.Бямбажаргал танилцууллаа.
Үндсэн хуулийн 34.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9.1 дэх хэсэг, Соёл өвийг хамгаалах тухай хуулийн 11.1.3 дахь заалтыг тус үндэслэн зарлиг болгох нь:
  1. Говь-Алтай аймгийн нутагт орших Бурхан буудай уулыг төрийн тахилагтай болгосугай, 
  2. Энэ зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлигаар баталсан төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх, тахилгын ёслолын журам Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 28 дугаар зарлигаар баталсан төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийг тахих хуваарьт өөрчлөлт оруулахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарт үүрэг болгосугай,
  3. Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтныг хайрлан хамгаалах, түүх соёлын дурсгалыг судлан шинжлэх, сурталчлан таниулах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг нутгийн удирдлага, холбогдох шатны байгууллага, нийт нутгийн иргэдэд уриалсугай хэмээн зарлиг буулгасан байна.
Өмнө нь Говь-Алтай аймгийн Сутай хайрхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгож, 2008 онд анхны тахилгыг хийж байв. Ингэснээр Бурхан Буудай уул нь Говь-Алтай аймгийн хоёр дахь Төрийн тахилгат уул болж байна.

Сэтгүүлч Л.Гантөгс нь iToim.mn сайтад 2022 оноос ажиллаж байна. Нийгэм болон спортын мэдээ сурвалжлага бэлтгэдэг.
Лхагвасүрэн Гантөгс-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн