Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Парк үерийн усанд автаж, хаалгаа бариад нэлээд хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн амралтын өдөр нээхээр бэлтгэл базааж байсан ч дахин үер автсан. Паркийн нөхцөл байдал, хохирлын талаар "Үндэсний соёл амралтын хүрээлэн" ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаагаас тодрууллаа.