Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Оны эхний хагас жилд 11342 зам тээврийн осол бүртгэгдсэн байна

Оны эхний хагас жилд 11342 зам тээврийн осол бүртгэгдсэн байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 7 сарын 25
Монгол Улсад 2023 он гарснаас хойш хагас жилийн хугацаанд зам тээврийн 11342 осол бүртгэгджээ. Зам тээврийн осолд 342 хүүхэд өртөж, 26 хүүхэд нас барсан гэх харамсалтай тоо гарчээ. Нийт бүртгэгдсэн ослын улмаас 1428 хүн гэмтэж, 224 хүн нас барсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүний тоо 7.1 хувиар өсж, нас барсан хүний тоо 9.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин нийт бүртгэгдсэн зам тээврийн осол 4.8 хувиар буурсан байна.
Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд “зам тээврийн осол” ордог. Зам тээврийн ослын гол шалтгаан нь хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох зэргээс үүсдэг байна.
Иймд, холын зам хурд хэтрүүлэхгүй, шөнө орой явахдаа гэрлээ шилжүүлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгаж өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангаж зорчихыг зөвлөж байна.
Т.Амаржаргал
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн