Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Монгол Улсын гадаад паспорт дэлхийд 77-д эрэмбэлэгдлээ

Монгол Улсын гадаад паспорт дэлхийд 77-д эрэмбэлэгдлээ
Нийтэлсэн 2023 оны 7 сарын 19
Сингапур улсын гадаад паспорт дэлхийн 192 улсад визгүй нэвтэрдэг буюу дэлхийн хүчирхэг паспортоор шалгарлаа. Өнгөрсөн онд Японы гадаад паспорт дэлхийн 193 улсад визгүй зорчдог, хамгийн хүчирхэг паспортаар шалгарч байв. Энэ онд Японы визгүй зорчдог орны тоо дөрвөөр буурч 189 болсон байна.
Их Британийн Лондон хотноо төвтэй хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч "Hanley & Partners" фирм жил бүр "Global Passport Ranking"-г танилцуулж, визгүй зорчих боломжтой орнуудын тоогоор дэлхийн улс орнуудын гадаад паспортыг эрэмбэлдэг.
Сингапур, Герман, Итали, Испани, Франц, Япон, Австри, Финланд, Люксембург, Өмнөд Солонгос, Швед, Дани зэрэг өндөр хөгжилтэй улс орнууд хамгийн олон орон руу визгүй зорчдог. Нөгөө талд, визгүй зорчих орны тоо нь тухайн орны олон улс дахь нэр хүнд, хэр үр дүнтэй гадаад бодлого хэрэгжүүлж байгаа эсэхийг илэрхдэг.
Тэгвэл Монгол Улс 62 улсад визгүй зорчих боломжтой гэх үзүүлэлтээр дэлхийн 199 орноос 77-д эрэмбэлэгдэж байна. Гэхдээ иргэд энгийн гадаад паспортаараа Хятад, Орос, Турк, Сингапур, Казахстан тэргүүтэй ердөө 25 улсад 21-90 хоногоор визгүй зорчих боломжтой юм. Үлдсэн 36 улс руу зөвхөн дипломат болон албан паспортоор визгүй нэвтрэх боломжтой. Монгол Улсын иргэд визгүй зорчих боломжтой орнуудын жагсаалттай танилцах.
О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн