Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Александр Лукашенко: Хэрэв би үнэхээр  дарангуйлагч бол сүүлчийнх нь биш

Александр Лукашенко: Хэрэв би үнэхээр  дарангуйлагч бол сүүлчийнх нь биш
Нийтэлсэн 2023 оны 7 сарын 18
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко пүрэв гарагт өөрийгөө "Европын сүүлчийн дарангуйлагч" гэсэн тайлбарыг няцааж, өөрийгөө дарангуйлагч биш гэж мэдэгджээ.
68 настай Лукашенко 1994 оноос хойш Беларусийг төмөр нударгаар удирдаж байгаа бөгөөд 2012 онд "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа Европын сүүлчийн дарангуйлагч хэмээн алдаршсан гэдгээ дурссан юм.
"Ройтерс" агентлаг пүрэв гарагт энэ тайлбарыг юу гэж бодож байна, Беларусь улсад юу тохиолдож болох талаар санаа зовж байна уу гэж асуухад Лукашенко сэтгүүлчийг ийм асуулт асуусандаа уучлалт гуйх ёстой гэж мэдэгджээ.
Тэрээр "Би дарангуйлагч биш, хэрэв би үнэхээр  дарангуйлагч бол сүүлчийнх нь биш. Би эрх мэдэлтэй байх эсэхээ шийддэггүй. Ард түмэн надад энэ өндөр албыг даатгасан” хэмээсэн байна. Лукашенкогийн өрсөлдөгчид, ихэнх нь одоо гадаадад байгаа бөгөөд түүнийг сонгуулийг будлиантуулж, Беларусийн бүрэн эрхт байдлыг Лукашенкогийн "ах" гэж нэрлэдэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хүлээлгэн өгсөн гэж мэдэгджээ. Лукашенко болон түүний дэмжигчид түүнийг сонгуулийг будлиантай явуулсныг үгүйсгэж, сонгогчдын олонх нь 1991 онд ЗХУ задран унасны дараах олон жилийн үймээн самууныг даван Беларусийг удирдан чиглүүлсэн хэмээн түүнийг дэмжсэн гэж мэдэгджээ. Тэрээр Беларусь улсад 22 мянга хүрэхгүй хоригдол байгаа бөгөөд 29 жилийн өмнө түүнийг засгийн эрхэнд гарснаас хойш 50 мянгаар буурсан. “Тиймээс би тийм ч хүчтэй дарангуйлагч биш байх" гэж  ёжилжээ.
Тавдугаар 9-ний өдөр Москвад болсон Ялалтын баярын арга хэмжээний дараа  Путины зохион байгуулсан үдийн хоолыг алгассан Лукашенкогийн эрүүл мэндийн талаарх цуу яриа хэдэн сарын турш дэгдээд байна.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн