Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан "Хүй долоон худагт" болж, ИХ НАСНЫ айраг түрүү тодорлоо.Ийнхүү ИХ НАСНЫ уралдаанд 220 гаруй хурдан морь бүртгүүлснээс 150 нь гарааны зурхай руу хөдөлснөөр Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ганбатын Даваадалай хавчиг саарал морь түрүүлж, аман хүзүүнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Доржийн Баттөгсийн бор халзан морь орж тод манлай торгон жолоо өргүүллээ. Ингэснээр Хөвсгөл аймаг хоёр жил дараалан Үндэсний их баяр наадмын их насны уралдаанд түрүүллээ.Айргийн гуравт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Гомбожавын Баярцогтын хээр морьАйргийн дөрөвт, Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Төмөрийн Мөнхбаярын хулгар хээр морьАйргийн тавд, Архангай аймгийн Хотонт сумын харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул морь хурдаллаа.