Үйл явдал | 1 мин уншина

Наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаална

Наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаална
Нийтэлсэн 2023 оны 7 сарын 1
Үндэсний их баяр наадмын тасалбар болон автомашины зогсоолын зөвшөөрлийг өнөөдрөөс буюу долдугаар сарын 1-ний 11.00 цагаас эхлэн цахимаар худалдаална.
Ингэхдээ зогсоолын зөвшөөрлийг нэг хүнд 5 хүртэлх тоогоор авч болохоор зохицуулсан бол наадмын тасалбарыг SHOPPY компани хариуцаж, цахимаар худалдаалахаар болсон юм. Тодруулбал, хоёр өдрийн тасалбар тус тусдаа www.ENAADAM.mn  сайтаар худалдаалагдах бөгөөд нэг хүнд 2 ширхэгийг худалдаалахаар зохицуулсан байна.
SHOPPY ХХК-ийн гүйцэтгэх захирал Батзул: Энэ жил наадмын тасалбарыг shoppy компани цахимаар борлуулна. Хүргэлтийг Монгол шуудан компани хариуцан ажиллана. Өмнөх жилүүдэд 11, 12-ны өдрийн тасалбарыг хамтад нь борлуулж байсан бол энэ жил 11, 12-ны өдрийн тасалбарыг тус тусад нь борлуулна.  Enaadam.mn сайтаар тасалбарыг борлуулна.
Сүүдвэрчтэй нь-52500
Сүүдрэвчгүй нь-42000
Машины зөвшөөрөл-21000 төгрөгөөр борлуулна гэсэн юм.
Тасалбар авахдаа Enaadam.mn руу ороод бүртгэлээ хийлгээд нэвтэрсэн байх шаардлагатай. Нэг хүн хоёроос дээш тасалбар авах боломжгүй. Тодруулбал, нэг өдрийн 2 тасалбар буюу 2 өдрийн үзвэр үзэх бол 4 тасалбар авах боломжтой гэсэн үг. Мөн нэг хүн авто машины 5 зөвшөөрөл авах боломжтой. Иргэн суудлаа сонгосноос хойш нэг цагийн дотор төлбөрөө төлөх хугацаатай. Долдугаар сарын 1-10 хүртэл тасалбарыг хаягаар хүргэж өгнө. Урьдчилаад Enaadam.mn руу ороод бүртгэлээ үүсгээд, мэдээллээ бөглөсөн байх хэрэгтэй.
Түүнчлэн энэ жил жуулчдад олгодог тасалбарын тоог энэ жил нэмсэн байна.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн