Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалыг гаднын хэвлэлүүд болон судлаачид хэрхэн дүгнэснийг тоймлон хүргэж байна. “South China Morning Post”: БНХАУ болон Монгол Улс технологи, инновац, ногоон хөгжлийн салбарт хамтарч ажиллахаар тохиролцлоо-Монгол Улс БНХАУ-тай технологи, төмөр замын холболт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвтэй байгаа бөгөөд Монголын Ерөнхий сайд өнгөрсөн даваа гарагт хөрш улсдаа хийх зургаан өдрийн айлчлалаа эхлүүлсэн.Дээд түвшний төлөөлөгчдийг тэргүүлж буй Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай уулзахаас гадна мягмар гарагт эхэлсэн хойд боомт Тяньжин хотод болох Зуны Давосын уулзалтад оролцсон. Л.Оюун-Эрдэнэ албан ёсны мэдэгдэлдээ “Би БНХАУ-д анхны албан ёсны айлчлалаа хийж, шинжлэх ухаан, технологи, инноваци, ногоон хөгжил, тэр дундаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг төслүүдэд ахиц дэвшил гаргахаар тохиролцлоо” гэж мэдэгдсэн байна.Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эдийн засгийн хөгжлийн төвийн захирал Эдвин Лай: