Open iToim app
Парламент | 2 мин уншина

Цемент шохой ТӨХК-д Хөтөл ХХК 374.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ч төлөхгүй байна

Цемент шохой ТӨХК-д Хөтөл ХХК 374.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ч төлөхгүй байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 22
Баялгийг хэдхэн хүн хэрхэн мөлждөг вэ гэдгийн нэг жишээ бол Цемент шохойн үйлдвэр ТӨХК-ийн түүх. Хөтөл цементийн үйлдвэрийг 2011 онд 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр “Бэйзмент” ХХК-д шилжүүлж 2015 онд тус компанид  хувьчлуулсан байдаг. Харин хувьчлалын дараа “Бэйзмент” ХХК хэмээх ганц хүнтэй компани татан буугдаж, “Хөтөл” ХХК гэдэг нэртэй болж луйврын схемээр ажилласан учраас тус үйлдвэрийг төрийн өмчид шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Хөтөл ХХК -ийн хор хохирлыг төлүүлж, хариуцлага тооцож чадсангүй. Тус компани Цемент шохой ТӨХК-д нийт 374,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг. Үүнийг задлан харахад,
-Цементийг зах зээлийн ханшаар бус хөнгөлөлттэй үнээр борлуулж, хөрөнгө оруулагч нэрийн дор маш доогуур үнээр Хөтөл ХХК өөрөө цемент худалдан авч цаашаа борлуулдаг байжээ. Энэ нь нийт 87,7 тэрбум төгрөгийн зөрчил гэж тогтоосон.
-Гадаад валютын ханшийн алдагдалаар 69,2 тэрбум төгрөгөөр хохирсон.
-Худалдаа хөгжлийн банкнаас Цемент шохой үйлдвэр нь 69,8 тэрбум төгрөгийн зээл авсан ч тус зээлээ Хөтөл ХХК-д шилжүүлсэн. Уг зээлийн хүүгийн 44,2 тэрбум төгрөгийн төлбөрийг төлөөгүй.  
-Цемент шохойн борлуулалтын орлогоос 26,5 тэрбум төгрөгийг Хөтөл ХХК-д шилжүүлсэн.
-Татвар болон НДШ-ийн 27,3 тэрбум төгрөгийн өр төлбөр үлдээсэн.
-Хөтөл ХХК-ийн өмнөөс Цемент шохойн үйлдвэр төлбөр болон орон сууцанд зориулж 4,4 тэрбум төгрөг шилжүүлжээ.
Эдгээр тоо баримтаас Хөтөл ХХК нь Цемент шохойн үйлдвэрийн санхүү, хөрөнгөд хувийн компани мэт гар дүрсэн нь харагдана. Үйлдвэрийн нэрийг барьж зээл авч, өөрсдийн компани руу зээлийн мөнгийг шилжүүлдэг, татварын өрөнд оруулдаг, хямд үнээр бүтээгдэхүүн борлуулдаг гээд танил схем энд үйлчилснийг харж болно. Эдгээр асуудлууд ил болоод 1 жил гаруй хугацаа өнгөрсөн хэдий ч одоог хүртэл хууль хяналтын байгууллага ямар нэг дорвитой шийдвэр гаргасангүй. Харин энэ дунд хөрөнгөө алдсан, өр төлбөрийн дарамтад орсон Цемент шохойн үйлдвэр, түүний баялгийн өгөөжийг хүртэх иргэдийн боломж алдагдаж байна. Хэзээ энэ бүхнийг шийдвэрлэж, зохих хууль журмыг мөрдүүлэх нь тодорхойгүй хэвээр.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн