Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Архангай аймгийн 100 жилд зориулан долдугаар сард бүхэлд нь арга хэмжээ зохион байгуулна

Архангай аймгийн 100 жилд зориулан долдугаар сард бүхэлд нь арга хэмжээ зохион байгуулна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 21
Архангай аймгийн 100 жилийн ойд зориулан нэг сарын хугацаанд хийгдэх урлаг, соёл, аялал жуулчлалын цогц эвентийн талаар мэдээлэл өглөө.
Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан бүтэн нэг сарын үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд хөтөлбөрийг нь гаргажээ. Үүнээс томоохон арга хэмжээ, тоглолтын дурдвал,
-Долдугаар сарын 1-31 хүртэл аялалаа Архангай руу гэдэг уриалгийг гаргаж байгаа аж. Нэг сарын турш үргэлжлэх аяны хүрээнд явуулын цирк, амьтны хүрээлэн гаргана.
-Долдугаар сарын 7-нд нийтийн дууны 15-16 уран бүтээлч тоглолт хийж, уран бүтээлээ хүргэнэ
-Долоодугаар сарын 1-5-ны хооронд "Монгол" УСК-г гаргана
-Долдугаар сарын 21,22-ны өдрүүдэд "Нисванис" хамтлаг амьд хөгжмийн наадам зохион байгуулна
undefined
Төслийн зөвлөх Б.Чимдням "Архангай аймгийн төвөөс 2.5 километрийн зайд "RN complex" аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулж байгаа. Одоогоор бүх барилгын ажил дууссан. Тохижилтын ажлыг хийж байна. Түгжрэл байхгүй, зогсоолтой байх, өдөр бүр арга хэмжээтэй байхаар төлөвлөсөн. Архангай аймгийн бизнес эрхлэгчидтэй хамтран 31 төрлийн хоолны сонголтуудтай байхаар төлөвлөн ажиллаж байна. Өнөөдөр бизнес эрхлэгчидтэй гэрээгээ байгуулж байгаа. "Монгол" уран сайхны киноны хэлэлцээр хийгээд долоодугаар сарын 1-5-ны хооронд "RN complex"-тоо цацах зөвшөөрлөө авсан. Аялаж байгаа хүмүүстээ үзүүлнэ" гэлээ.
Энэ жил Монгол Улсын анхны дөрвөн аймаг болох Хэнтий, Төв, Архангай, Завхан аймгуудын түүхт 100 жилийн ой тохиож байгаа билээ.
 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн