УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний түр хороог татан буулгаж шинээр байгуулах захирамж гаргажээ. Учир нь энэ түр хороонд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байсан учир татан буулгах шийдвэр гаргаж байгаа аж. Ингээд шинэ ажлын хэсэг байгуулж, нүүрсний хэргээр сонсгол явуулах нөхцөл бүрдэж байна.