УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа.
Үүний дараа Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав.
Төсвийн орлого нэмэгдсэн учраас энэ оны төсөвт тодотгол хийж, цалин, тэтгэвэр нэмэх, хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгохоор болсон. Хуулийг баталсан учраас ирэх сарын 1-ээс цалин, тэтгэвэр нэмэгдэх юм.
Төсвийн тодотголоор 1.896 тэрбум төгрөгөөр тэлнэ. Үүний
-996 тэрбум төгрөгөөр төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд
-396 тэрбум төгрөгийг тэтгэвэр нэмэхэд
-167 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоход болон өнгөрсөн хугацаанд олгоогүй мөнгийг нөхөж олгоход
-187 тэрбумыг нийслэлийн автозамуудыг холбоход
-89 тэрбумыг зорилтот халамж нэмэхэд зарцуулах юм байна.