Open iToim app
Улс төр | 1 мин уншина

ҮАБЗ-ийг Их тэнгэр рүү нүүлгэнэ

ҮАБЗ-ийг Их тэнгэр рүү нүүлгэнэ
Нийтэлсэн 2023 оны 6 сарын 12
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосонтой холбоотойгоор Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг зарим ажлын хэсгийг нүүлгэхээр болжээ.
Одоогоор аль алийг хаашаа нүүлгэхийг эцэслэн шийдээгүй байгаа ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албыг Их тэнгэр рүү нүүлгэх шийдвэрийг эцэслэн гаргасан байна. Зөвлөлийн ажлын алба нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, гишүүд, зөвлөлийн нарийн бичгийн даргын хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй.
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор Их хурлаас хоёр ажлын хэсэг гарган ажиллах байгаа аж. Нэг нь ҮХӨ-тэй холбоотой дагаж өөрчлөгдөх хуулиудыг боловсруулах бол нөгөө нь байр сав, шинэ ширээ сандал тавих гэх мэт санхүү, аж ахуй талыг хариуцан ажиллах юм байна. Ажлын хэсэг саналаа боловсруулаад Их хуралд танилцуулах бөгөөд ажлын хэсгийн оруулсан саналын дагуу 126 гишүүнтэй болох бэлтгэл ажлыг хангана.
 
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн