УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн охин Дэмбэрэлийн Нямцэрэн Боловсролын зээлийн сангийн зээлээр хоёр удаа буюу магистер болон докторт гадаадад суралцжээ.Тодруулбал, Дэмбэрэлийн Нямцэрэн 2001 онд ОХУ-ын Найрамдалын их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр магистерт суралцахаар 20.5 мянган ам.доллаарын зээл авсан. Зээлийн нөхцөлд " Гэрээнд заасан байгууллагад 5-иас доошгүй жил ажилласан тохиолдолд чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд 3 жилийн дотор зээлийг төлж барагдуулна" гэж заасан.БСШУ-ны сайдын 2017 оны долдугаар сарын 27-ны өдрийн дугаар А/88 тоот тушаалаар ОХУ-д суралцсан уг зээлийн өрийг чөлөөлсөн аж.Нэг иргэн Боловсролын зээлийн сангийн зээлээр зөвхөн нэг удаа суралцах журамтай. Гэтэл Дэмбэрэлийн Нямцэрэн нь 2006 онд АНУ-ын Истерн Кентаки их сургуульд докторт суралцахдаа мөн Боловсролын зээлийн сангийн зээлээр сургалтын төлбөрөө төлж суралцсан бөгөөд зээлээ эргүүлэн төлсөн эсэхийг нягтлах боломжгүй байна.