Open iToim app
Боловсрол | 1 мин уншина

БЗС-гийн архивын материалыг устгасан гэв

БЗС-гийн архивын материалыг устгасан гэв
Нийтэлсэн 2023 оны 5 сарын 19
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга Д.Гарди "zarig.mn" вебсайтад тодруулга өгөх үеэрээ Боловсролын зээлийн сангийн архивын материал устгагдсан талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Ажил авах үед Боловсролын зээлийн сангаас зээл авсан, сургалтын төлбөрөөс чөлөөлөгдсөн хүмүүсийн архивын материал дутуу байсан. Боловсролын зээлийн санд ажиллаж байсан үе үеийн мэргэжилтнүүд нь архивын материал устгаад гарсан асуудал гарсан.
Манай дээр 3000 гаруй хүн зээл авч суралцсан. Тиймээс 3000 хүний мэдээлэл байх ёстой. Гэтэл манай дээр одоо 900 гаруй хүний л материал байна.
Боловсролын зээлийн сангаас гадаад зээлд 190 тэрбум төгрөг гаргасан. Тэтгэлэгт болон бусад хөтөлбөрүүдийг оруулбал нийт дүнгээр 230 тэрбум гаруй төгрөг гарсан. Сүүлийн гурван жилд жилдээ 150-200 мянган ам.долларын эргэн төлөлт хийгдэж байсан. Мэдээллийг ил болгож, эргэн төлөлтийн хуваарь гаргадаг болсноор сарын дотор 240 мянган ам.долларын эргэн төлөлт хийгдсэн байна.
АТГ-аас шалтгалт хийх үеэд Боловсролын зээлийн сангаас хамаарал бүхий хүмүүс нь зээл авсан 150 гаруй хүнийг шалгасан. Хууль хяналтын байгууллагууд эдгээр хүмүүсийг шалгаж байгаа. Манай зүгээс зөрчил гаргасан 230 хүний мэдээллийг гаргаж, прокурортой хамтраад шүүхийн процессын дагуу явж байгаа" гэжээ.

О.Мөнхбат нь iToim.mn сайтад 2019 оноос орчуулагч, тоймчоор ажиллаж байна. Дата сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, сэтгүүл зүйн салбарт тав дахь жилдээ ажиллаж байна.
Munkhbat Ochirkhuyag-facebook
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн