Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

ХААН Банк “Ногоон санхүүжилтийн боломжууд” өдөрлөг зохион байгуулж байна

ХААН Банк “Ногоон санхүүжилтийн боломжууд” өдөрлөг зохион байгуулж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 5 сарын 18
ХААН Банк бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан бизнесийн амжилтыг нь ахиулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын чиг хандлага, ногоон бизнесийн боломжуудыг таниулах, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжуудыг олж нээхэд нь туслах зорилготой “Ногоон санхүүжилт” мэдээллийн өдөрлөгийг 5, 6-р саруудад зохион байгуулж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын 15 тооцооны төв, 9 бизнес төв болон орон нутгийн салбарууддаа ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд “Ногоон санхүүжилтийн боломжууд”-ыг сурталчлан таниулах, мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгуулах юм. Бизнес эрхлэгч харилцагч та бүхнийг доорх байршлаас өөрт ойр салбар нэгжийг сонгон дэлгэрэнгүй мэдээлэл авч, бизнесээ ногооруулахаас гадна уян хатан нөхцөл бүхий ногоон зээлд хамрагдан бизнесээ өргөжүүлэхийг урьж байна. ХААН Банк дараах ногоон зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчдадаа санал болгож байна.
·       Ногоон эдийн засгийг дэмжих МОНГЕФФ зээл
·       Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх бизнесийн ногоон зээл
·       Ногоон бизнесийн зээл
·       Ногоон хэрэглээний зээл
·       Агаар орчны бохирдлыг бууруулах ногоон зээл
·       Гэр бүлийн ногоон зээл
Эдгээр ногоон зээлийн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
“Ногоон санхүүжилтийн боломжууд” өдөрлөг зохион байгуулах бизнес төв болон тооцооны төвүүдийн нэр, байршил:
undefined
Харилцагч та бүхэн цаашид урт удаан хугацаанд ногоон бизнес, байгаль экологид ээлтэй ногоон хэрэглээг өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжүүлэх, системтэй, цогц зөвлөх үйлчилгээ авах сонирхолтой бол ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвөөс явуулдаг “Ногоон бизнес хөтөлбөр”-т хамрагдахыг санал болгож байна. Сургалт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлтэй  ЭНД дарж танилцана уу. Мөн ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн smesc@khanbank.com хаягт хандан авах боломжтой.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн