Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

Modern Diplomacy: Х Богд Монгол, Хятадын харилцааны чиг хандлагыг өөрчлөх боломжтой

Modern Diplomacy: Х Богд Монгол, Хятадын харилцааны чиг хандлагыг өөрчлөх боломжтой
Нийтэлсэн 2023 оны 5 сарын 17
Дээрхийн гэгээнтэй XIV Далай лам энэ оны гуравдугаар сард АНУ-д төрсөн найман настай монгол хүүг Төвөдийн буддын шашны дээд удирдагчдын нэг Халх Монголын Гэлүг угсааны 10 дахь Жэцүн Дампа Ринбүчи буюу Богд Жавзандамба хутагтын хойд дүр хэмээн нийтэд зарласан. Буддын шашны удирдлагын энэхүү өөрчлөлт нь Монгол Улсын БНХАУ-тай харилцах харилцааны чиг хандлагыг өөрчлөх боломжтой гэж "Modern Diplomacy" сэтгүүлд онцолжээ.
Лондонд төвтэй Ази Номхон далайн сангийн ахлах судлаач Виктория Жонс "Modern Diplomacy" сэтгүүлд, “Монгол Улсаас тодорсон Богд Жавзандамба хутагтын хойд дүр нь Монгол дахь Төвөдийн буддизмын удирдагчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд хэрэв одоогийн Далай лам гэнэтийн байдлаар нас барвал тэр илүү чухал хүн болно.
Монголын буддын шашны удирдлагын энэхүү өөрчлөлт нь тус улсын Хятадтай харилцах харилцааны чиг хандлагыг гүнзгий тодорхойлох боломжтой юм. Энэ алхам нь Төвөдийн буддизмын ирээдүй, ялангуяа дараагийн Далай ламыг сонгоход илүү өргөн хүрээнд илэрч болно. Энэ утгаараа Далай лам Х Богдыг зарласан нь буддын шашин шинэ удирдагчтай болсныг Бээжинд дахин сануулж байна, мөн Төвөдийн бурхны шашны үл эсэргүүцэх, Банчин ламын асуудлын эсэргүүцлийн хөдөлгөөн сайн байгаа гэдгийг Бээжинд сануулах хэлбэр” гэж бичжээ.
Жонс хэлэхдээ "Өмнө нь Далай ламыг Монгол Улсад айлчлахад Бээжингийн зүгээс Улаанбаатарт удаа дараа эдийн засаг болон бусад шахалт үзүүлж байсан. Хоёр улсын харилцаа болон Хятадыг бухимдуулахгүйн тулд Монгол Улсын Засгийн газар Богд Жавзандамба хутагтын хойд дүрийн талаар хараахан тайлбар хийгээгүй байна" гэжээ.
Өмнөх үйл явдлуудаас дүгнэхэд, Бээжин Монголын шашны асуудалд идэвхтэй оролцож, эдийн засгийн нөлөөгөө ашиглан дарамт шахалт үзүүлэх хандлагатай байдаг. Хятад улс Монголын буддын шашны зүтгэлтнүүдтэй харилцахыг дэмжиж, өөрийн байр сууриа бэхжүүлэх бүр тодруулбал, Далай ламтай сөргөлдөөнтэй шашны урсгалуудад анхаарлаа хандуулж, тэднийг дэмждэг. Бодит байдал дээр Хятадад Монгол Улсад байдгаас илүү олон монгол хүн амьдардаг тул Бээжинд нэмэлт сорилт тулгарч магадгүй гэсэн болгоомжлол бий. Гэхдээ  Хятадын Коммунист нам бүгдийг хяналтдаа байлгаж, асуудалд хариу арга хэмжээ авч, Өвөрмонгол дахь монголчуудын соёлыг бүдгэрүүлэх, заримыг нь устгах арга хэмжээг авч байна. Тухайлбал, 2020 онд багш нарт монгол хэл хэрэглэхийг хориглох тухай хууль баталсан.
БНХАУ-ын  энэ дарангуйллыг монголчууд хүлээн зөвшөөрөөгүй тул Өвөрмонголд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байсан. Төвөдийн Буддизмын хувьд, түүхийн хувьд ч, одоогийн нөхцөл байдал ч Монгол бол нэн чухал юм гэдгийг тодотгожээ.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн