Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Хүүхдүүдийн санаачилсан шилдэг 30 төслийг шалгаруулж, шагналаа

Хүүхдүүдийн санаачилсан шилдэг 30 төслийг шалгаруулж, шагналаа
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 27
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын санаачилгаар Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  “Шилдэг бизнес төсөл 2023” арга хэмжээ зургаан сарын турш үргэлжилж, өнөөдөр шилдэг төслүүдийг тодрууллаа.
Уралдааныг дөрвөн үе шаттай зохион байгуулсан бөгөөд сурагчид өөрийн бизнес санаагаа хөгжүүлж, багаар хамтран ажиллаж, төслөө хамгаалан өрсөлджээ. Бизнесийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжих замаар улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн баялаг бүтээгчид төрөн гарах эхний алхамд хөтлөх зорилготой уг арга хэмжээнд энэ жил 960 төсөл ирүүлснээс шилдэг 30 оролцогчийг шалгарууллаа. Шилдэг төслийн шагналыг УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар гардуулан өгсөн юм.
Шилдэг гуравт:
Тэргүүн байр
​Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч Мянганбуу овогтой Маралмаа
Дэд байр
​Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн 11-9 ангийн сурагч Намсрай овогтой Пунсалмаагийн "Цүнхэн цув" төсөл
Гутгаар байр
​Баянгол дүүргийн Шинэ эхлэл олон улсын сургуулийн 12а ангийн сурагч Баатарбилэг овогтой Эрхэмбилэг "Эко бордоо" төслөөрөө шалгарчээ.
Энэхүү уралдаан нь 150 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд оролцогчид өөрсдийн санаагаа бодит болгон төсөл бичих явцад суралцах, шинэлэг байдал, бүтээмжийг эрэлхийлэх, судалгаа шинжилгээ хийх аргад суралцаж, өрсөлдөх чадвараа сайжруулах зэргээр хамтдаа өрсөлдөж, шилдэг оролцогчид бизнес санаагаа бодитоор хэрэгжүүлэх боломжоор хангагдах юм. Уралдааны 1-р байрт шалгарсан оролцогчид 10 сая, 2-р байр 5 сая, 3-р байр 3 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдаж байна.
undefined
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: Одоо үед хүн бүхэн бизнесийн наад захын мэдэгдэхүүнтэй байх ёстойг цаг үе шаардаж байна. Тиймээс хүүхдүүд аж ахуйн болон бизнесийн наад захын ойлголт, суурьтай болгох үүднээс энэ тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа юм. Төсөл гэж юу юм, төслийг хэрхэн бичих вэ, бизнес гэж юу юм гээд энэ ойлголтыг хүүхдүүдэд өгч байгаа юм.
Манай дүүрэгт 2000 орчим хүүхэд 12 дугаар анги төгсөж байна. Үүнээс 960 төсөл өгсөн гэхээр маш өндөр үзүүлэлт. 960 төсөл ирснээс 60 хүүхдийн төслийг байр болгон шалгаруулж байгаа юм. Би эхний 30 байрыг шалгаруулахад оролцсон. Хүүхдүүдийн төслийг харахад муур, нохойгоо яаж зөв хооллох вэ, хэрхэн зөв авч явах вэ гэдэг зүйл их байна. Мөн сэтгэл гутралаас яаж гарах, ямар апп зохиох вэ гэдэг ч юм уу миний үед огт байгаагүй, миний мэдэхгүй зүйлүүдийг хүүхдүүд их ярьж төсөл хийдэг болсон байна. Энэ жил нэгдүгээр байранд шалгарсан төсөл гэхэд энгэртээ муураа хийгээд аваад явах цамц бүтээсэн байна. Энэ төрлийн бүтээгдэхүүн маш хэрэгтэй байдаг юм байна. Хоёрт, жаахан хүүхдүүдэд зориулсан цүнхтэй цувны төсөл, гуравт, хүнсний хаягдлаар хийсэн бордооны төсөл орсон. Энэ ажлыг анх санаачилж байхад хүүхдүүдийн санааг аваад бизнес хийх гэж байна гэж шүүмжилж байсан. Гэхдээ зургаан жилийн хугацаанд НӨАТ-ын төсөл, бэлэг дурсгал, аав ээжтэйгээ эсгий гутал оёдог төслүүд маш сайн хэрэгжсэн байна.
undefined
Баянгол дүүргийн Ган зам II сургуулийн 12в ангийн сурагч Х.Хулан:  Би өөрөө чихрийн агууламжтай хүнснээс харшилтай. Тиймээс гадуур бэйкерид орохоор надад идэх хүнс олддоггүй. Тиймээс чихрийн харшилтай хүмүүст зориулж чихрийн агууламж багатай нарийн боовны төсөл бичсэн. Арвай болон овьёосны гурил хослуулаад элсэн чихрийн оронд ургамлын гаралтай сахар ашиглаж бүтээгдэхүүнээ хийх юм.
Дэлхий дахинд харшилтай болон илүүдэл жинтэй хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Манай улсад ч маш их байгаа. Тиймээс энэ төслийг бичсэн.
undefined
Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн 12г ангийн сурагч М.Маралмаа: Би төслөө кенгуру гэдэг амьтнаас санаа авч хийсэн. хайртай амьтнаа энгэртээ хийгээд аваад явах боломжтой хүүдийний брэндийг санаачилсан.
Манай улсад муур болон тэжээвэр амьтны судалгаа байдаггүй юм билээ. Тиймээс би сургуулийнхаа 1300 сурагчийн дунд судалгаа хийсэн. Энэ судалгаа хийхэд 7 хүүхэд тутмын нэг нь мууртай байдаг юм байна. Үүнээс 3 өрх тутмын 2 нь муурандаа хэрэглэл буюу бүтээгдэхүүн авдаг юм байна. Тиймээс хангалттай эрэлт байна гэж би үзэж байгаа. Мөн хүүдийний үнийг өөрийнхөө үеийнхэнд зориулж гаргахын тулд үнийн судалгаа хийсэн. манай үеийнхэн 70 000-200 000 төгрөгөөр хүүдий худалдаж авах боломжтой байсан учраас 70 000-100 000 төгрөгөөр хүүдийгээ борлуулахаар шийдсэн. Би энэ төслийг эхлүүлэх үнэхээр хүсэлтэй байгаа. Би ажилтан ажиллуулах хүндрэлтэй учраас эхний ээлжид оёдлын цехтэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ гаргана гэсэн бодолтой байгаа.
Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Г.Анар: Би спорт клиник төсөл бичсэн. Хүүхдүүд спортоор хичээллэж байхдаа бэртэл гэмтэл их авдаг. Ясны гэмтэл бол шохойддог, бусад гэмтлийг бол зөөлөн эдийн гэмтэл гээд орхидог. Хагалгааны дараа хүүхдүүд гам барих, мэргэжлийн тамирчдыг буцаад формондоо ороход туслах төсөл гэж ойлгож болно.
Сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад жилд дунджаар 7000 гаруй хүн спортын гэмтэл авсан байна. Тиймээс үүнээс шалтгаалж төслөө бичсэн.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined

Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн