Засгийн газрын гуравдугаар сарын 29-ны хуралдаанаар 115 дугаар тогтоолоор Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийг баталсан. Уг тогтоолоор Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын тэргүүлэх 83 мэргэжил, дээд боловсролын хамгийн эрэлттэй 38 мэргэжлийг баталжээ. Тогтоолоор баталсан тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр их, дээд сургуульд суралцагч элсүүлэх тоо, элсэлтийн босго, сургалтын зээл олгох хяналтын тоог тогтооход баримтлах аргачлалыг боловсруулан баталж, мөрдүүлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгажээ. Өмнө 115-р тогтоолоор баталсан тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг хүргэсэн. Энэ удаа эрэлттэй 38 мэргэжлийн жагсаалтыг хүргэж байна.Засгийн газрын 115-р тогтоолтой танилцах