Open iToim app
Тэд бидний тухай | 2 мин уншина

Futurity: Монголын эзэнт гүрний элитүүд сарлагийн сүү хэрэглэдэг байсан

Futurity: Монголын эзэнт гүрний элитүүд сарлагийн сүү хэрэглэдэг байсан
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 13
Эртний чулуулгаас олдсон уургийг шинжилснээр судлаачид сарлаг зэрэг олон хивэгч амьтны сүүг Монголын элитүүд шууд хэрэглэж байсныг тогтоожээ. Судлаачид мөнх цэвдэгт хадгалагдаж байсан Монголын элит хүмүүсийг оршуулдаг байсан газраас олдсон шинэ олдворуудыг судлах явцдаа Монголын эзэнт гүрний элит хүмүүс сарлагийн сүү ууж байсныг тогтоосон байна.
Өмнөх судалгаанаас үзэхэд, сүү нь 5000 гаруй жилийн турш монгол хүний хүнсний нэн чухал нөөц байсаар ирсэн. Үхэр, хонь, ямаа, тэр ч байтугай гүүний сүүний хэрэглээг баттай тогтоосон ч сарлагийн сүүг хэзээнээс хэрэглэж эхэлсэн талаар өнөөг хүртэл тодорхойлоход хэцүү байсан. Судлаачид энэ гайхамшигт амьтныг хэзээ, хаана гаршуулсан болохыг тогтооход хүндрэлтэй байсан бөгөөд сарлагийн үлдэгдэл болон сарлагийн уран сайхны дүрслэлээр хязгаарлагдаж байсан. Судалгаанаас үзэхэд хүмүүс ойролцоогоор манай эриний 1270 он гэхэд сарлагийн сүүг хэрэглэж байжээ.
“Монголын хойд нутгаас буюу Хорьдол сарьдагаас Монголын элит буюу дээд зиндааны хүний шариол олдсон. Бидний хамгийн чухал олдвор бол богтог хэмээх малгайтай, алтан сарвуутай лууг дүрсэлсэн торгон дээл өмссөн элит эмэгтэйн шарил байсан. Бидний протеомик шинжилгээгээр түүнийг амьдралынхаа туршид сарлагийн сүү уусан гэсэн дүгнэлт гарсан” гэж Мичиганы их сургуулийн антропологийн тэнхимийн туслах профессор Алисиа Вентреска-Миллер ярьжээ. Археологичид тухайн шарилаас олдсон торго, арьс ширний хэсгүүдийг цуглуулахад олон жил зарцуулсан байна. Харамсалтай нь, сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд мөнх цэвдэг хайлж, олдвор ихээхэн гэмтсэн байна. Судлаачид шүдний чулуулгийн протеомик шинжилгээг ашиглан Монголын элитүүдийн хоолны дэглэмийг тодорхойлжээ. "Үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл бол үнээ, сарлаг хоёрын сүүний уураг дахь амин хүчлийн дараалалд ганцхан ялгаа байдаг бөгөөд энэ тохиолдолд бид сарлагийн өвөрмөц онцлогийг олж тогтоож чадсан”  гэж Цюрихийн их сургуулийн Шеван Вилкин болон Макс Планк нар ярьжээ.
 
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн