Родосын коллежийн шашин судлалын туслах профессор Брук Шеднекийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Төвөдийн XIV оюун санааны удирдагч Далай лам нэгэн хүүг Монгол дахь шашны тэргүүн Халх Жавзандамба хутагтын хойт дүр болохыг тогтоосон бөгөөд энэ шийдвэр Хятадыг бухимдуулж эхлээд байна. 2023 оны гуравдугаар сард Энэтхэгийн Дарамсала хотод болсон ёслолд 5600 гаруй хүн оролцсон бөгөөд энэ үеэр Далай лам бага насны хүүг Халх Жавзандамба хутагтын хойт дүр болохыг зарласан.Далай лам, Хятадын Засгийн газар хоорондын хурцадмал харилцааОдоогоор дараагийн Далай ламыг тодруулах үйл явц тодорхойгүй хэвээр байна. Хятад Төвөдийг хүчээр эзлэн авсны дараа 1959 онд Далай лам Энэтхэгт очиж, Засгийн газраа байгуулсан. Төвөдийг газарзүйн хувьд төдийгүй соёлын хувьд бүрэн хяналтдаа авахыг хүссэн Хятад улс Далай ламыг 1959 онд X Банчен ламын залгамжлагчаар Гэндүн Чоэки Ньима хэмээх хүүг сонгосон. Түүнээс хойш Хятад улс түүний хаана байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсаар ирсэн. Банчен лам бол Төвөдийн буддизмын хоёр дахь чухал хүн юм. Банчен лам, Далай лам нар бие биенийхээ дараагийн хувилгаан дүрийг танихад томоохон үүрэг гүйцэтгэдэг. Хятад улс мөн Далай ламыг томилох хүсэлтэй байгаа. Гэхдээ XIV Далай лам Хятадаас томилогдсон XV Далай ламыг хууль ёсны гэж үзэхэд хүндрэл учруулах хэд хэдэн мэдэгдэл хийсэн. Далай лам дөрвөн жилийн дараа 90 нас хүрэхдээ дахин төрөх эсэхээ шийднэ гэж мэдэгдсэн билээ. Далай ламын санал болгосон өөр нэг хувилбар бол дараагийн хойт дүрээ нас барахаасаа өмнө зарлах явдал юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаарXV Далай ламыг тодруулахын тулд Хятадаас томилогдсон Банчен ламаар ахлуулсан хайх ажиллагаа Төвөдөд явагдах аж. Далай лам Хятадын Засгийн газрын сонголтод хэн ч итгэхгүй гэдэгт итгэлтэй байна. Тэрээр Төвөдийн ард түмэн Хятадаас томилогдсон Далай ламыг хэзээ ч хүлээж авахгүй хэмээж байсан удаатай. АНУ-ын Засгийн газар Далай ламыг дэмжихээ илэрхийлээд байгаа билээ. 2020 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Сенат Төвөдийн ард түмний автономит эрхийг хүлээн зөвшөөрсөн бодлого, дэмжлэгийн тухай хуулийг баталсан. Байдены засаг захиргаа 2021 оны гуравдугаар сард Далай ламын залгамж халааг авахад Хятадын засгийн газар ямар ч үүрэг гүйцэтгэх ёсгүй гэж мэдэгдсэн. XV Далай ламыг зарлах эсвэл тодруулах нь Төвөдөөс гадуур, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дэлхийн Төвөдийн диаспорагийн хяналтан дор явагдах магадлалтай байна.https://www.msn.com/en-in/news/world/dalai-lama-picks-mongolia-s-next-spiritual-leader-tweaks-china/ar-AA19qYHS