Open iToim app
Яам | 2 мин уншина

Н.Учрал: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг АТГ руу шилжүүлнэ

Н.Учрал: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг АТГ руу шилжүүлнэ
Нийтэлсэн 2023 оны 4 сарын 5
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал Шилэн ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Засгийн газрын хуралдаанд Шилэн ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар танилцуулга хийсэн. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд албан даалгавар өгсөн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллага 68 төрлийн мэдээллийг байнга нээлттэй байлгах хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор манай яамнааc shilengo.mn ажиллуулж байна. Үүний хүрээнд нийтэлсэн мэдээллийн дагуу үнэлгээ хийсэн. Яамдын хувьд 71.56 хувь, агентлагууд 51.3, нутгийн захиргааны 22 байгууллага, 47.3 хувьтай үнэлэгдэж нийт мэдээлэл ил тод байлгаж байгаа байдал 56.7 хувьтай байна. АТГ-аас удирдлага нь томилогддог 9 байгууллагын хүрээнд нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хийхэд дунджаар 52 хувьтай байна.
Шилэн ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд дараах албан даалгаврыг гаргасан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 төрлийн мэдээллийг нэгтгэж, машин уншин форматаар нэгтгэн Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралд хүргүүлэхийг даалгасан. Тусгай хамгаалалттай газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашиглалтын төлбөр төлөлтийн байдал, хүн хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавар, тэдгээрийг арилгах арга хэмжээг тогтоосон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийж хүргүүлэхийг холбогдох яамны сайдад даалгасан. Мөн барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлтийг хүргэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд үүрэг болголоо.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд зургаадугаар сарын 1-нээс хойш тухайн төрийн албан тушаалтныг АТГ-т шилжүүлэх талаар Ерөнхий сайд мэдээлсэн. Хуулийг биелүүлэхгүй байгаа нь тухайн албан тушаалтныг АТГ-т шилжүүлэх үндэслэл болно гэж үзэж байна. ХАА-н санг олон нийтэд нээлттэй болгоно. Үүн дээр хууль зөрчсөн эсэх дээр олон нийт, сэтгүүлчид үнэлэлт, дүгнэлт хийж, шүгэл үлээх боломжтой. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран ирэх долоо хоногоос сэтгүүлчдэд датан дээр хэрхэн зөв анализ хийх тухай сургалт зохион байгуулна. Учир нь датан дээр зөв анализ хийхгүй бол газар авсан, зөвшөөрөл авсан хүн болгон, татвараа төлөөд үйл ажиллагааг явуулж буй компани болгон буруутай юм шиг олох нийтэд мэдээлэх нь зохимжгүй учир хамтарч ажиллая гэж уриалмаар байна.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн