УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж дууслаа. Өглөө 10.00 цагт эхэлсэн чуулганы хуралдааны нууц санал хураалт дуусч, дөнгөж сая саналыг тоолж дууссан байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Улсын Ерөнхий прокурорын саналыг дэмжсэн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор гишүүн тус бүр дээр санал хураалт явуулсан байна. Нийт 65 гишүүн нууц санал хураалтад оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Ерөнхий прокурорын саналыг дэмжье гэсэн Төрийн байгуулалтын хорооны саналыг нийт гишүүдийн олонхи дэмжээгүй байна. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлүүлэн шалгах саналыг нийт гишүүдийн олонхи дэмжиж шийдвэрлэжээ.
Ингэснээр Н.Наранбаатар УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ үлдэж, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүллээ. УИХ 73 гишүүнтэй цааш бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болж байна.