Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Наурызын баярын тухай сонирхолтой баримтууд

Наурызын баярын тухай сонирхолтой баримтууд
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 3 сарын 22
Наурыз гэхээр манай монголчуудын нарны баяр, хаврын баяр зарим нь Казак ард түмний Цагаан сар гэж нэрлэх нь элбэг.
Наурыз баярын тухай...
Наурызын баярыг дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм.
Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу  “Шинэ  өдөр”   гэсэн утгатай ажээ. Өөрөөр хэлбэл, өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг байна.  Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Үндэсний ёс, зан заншил, түүх соёлыг сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монголчууд, тэр дундаа казахын ард түмэн жил бүр тэмдэглэн ирсэн түүхтэй.
Казахын ард түмэн Наурызын баяраар өглөө эрт босож өөрсдийнхөө гараар хийсэн 7-оос дээш төрлийн идээ будаагаар ширээгээ дүүргэдэг. Энэ өдөр хамгийн ахмад настай өвөө эмээгийндээ орж золгодог. Золгохдоо эрчүүд нь өөд өөдөөсөө харж зогсоод хоёр гараа алдлан цээжээ нийлүүлэн золгодог бол эмэгтэйчүүд нь тэврэлдэж золгоно. Хамгийн ахмад настан нь  “Бата” буюу Монголоор бол ерөөл гэсэн үг. Ерөөлийг айлдахдаа хоёр гарынхаа алгыг нийлүүлж суугаад ахмад настай өвөө нь ерөөлөө уншин, бусад нь хажууд суун, ерөөлөө айлдаж дуусахаар нь "әмин" буюу ерөөл бат оршиг, ерөөлөөр болог гэж хоёр гараа нүүрэндээ хүргэдэг. Энэхүү ерөөл нь  “Эрүүл энх саруул сайхан, үр хүүхэд ач зээ, гэр бүл, хамаатан садан, эх орон, ахан дүүс, ажил амьдрал минь сайн сайхан байгаасай” гэж ерөөдөг. Зөвхөн энэ өдөр биш хоол идэх болгондоо ерөөн хүсдэг байна.
Казах үндэсний баярын хамгийн гол ёс айлд орсон хүн болгонд "көже" буюу шөлнөөс нь амсдаг. Көже гэдэг нь көц будааг махныхаа шөлөнд хийж болгоод дээр аарц хийж хутгаж өгдөг. Аарц нь амт оруулахаас гадна шөлөнд хийж уухад хамгийн тохиромжтой цагаан идээ юм.
Хориглодог хоол хүнсэнд архи дарс багтана. Ислам шашин шүтдэг ард түмэн учраас архи дарсыг хориглодог, мөн гахайн мах хиам ордог байна.  
Харин баярын ширээгээ аль болох өөрийн гараар хийсэн,
-       Боорцог
-       Ааруул
-       Мах / каз/
-       Көже
-       Ээзгий
-       Чихэр жимс зэргээр ширээгээ засдаг.
Наурызын баяраар маш олон айлд орж золгож идээ будаа амсдаг. Гэхдээ Цагаан сар шиг бэлэг өгч авдаггүйгээрээ ялгаатай. Өглөөнөөс орой хүртэл хаалга нь нээлттэй хэн ч ирсэн хамаагүй, бүр гэр нь эзгүй байсан ч ирсэн зочид нь өөрсдөө орж идээ амсаж гардаг уламжлалтай. Мөн казахууд энэ тэмдэглэлт өдрөө олон эртний тоглоом тоглодог. Бидний мэддэгээр Тулам булаацалдах буюу арьс булаацалдах. Үүнийг Көкпар гэж хэлдэг.
Н.Туул
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн