Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Ц.Уранчимэг: Улаанбаатар дахь 130 гаруй автомашин угаалгын газраас 2 нь хаягдал ус ашиглаж байна

Ц.Уранчимэг: Улаанбаатар дахь 130 гаруй автомашин угаалгын газраас 2 нь хаягдал ус ашиглаж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 3 сарын 15
БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа.
-Автомашин угаалгын газрууд саарал ус ашиглана гэсэн мэдээлэл гараад байгаа. Эхлээд саарал ус гэж ямар усыг хэлээд байна вэ. Та тайлбарлаж өгөхгүй юу?
-Саарал усаар машин угаана гэж буруу яриад байгаа юм, саарал усны систем гэж байдаг. Саарал ус гэж юуг хэлдэг вэ гэхээр ахуйн зориулалтаар гарсан хаягдал усыг саарал ус гэж нэрлэдэг. Ахуйн гэдэг нь бидний хоол унд, янз бүрийн зориулалтаар гарч байгаа усыг хэлдэг. Одоо бидний яриад байгаа, авто машин угаалгын газруудын ашиглахыг шаардаад байгаа зүйл бол “дахин ашиглах цэвэрлэсэн” ус юм. Саарал усаар машин угаалгах гэлээ гээд худал зүйл яриад байгаа юм. Дахин ашиглах цэвэрлэсэн усаар л машин угаалгах гээд байгаа юм.
-Дахин ашиглах цэвэрлэсэн ус гэж яг ямар усыг хэлээд байна вэ?
-Усны тухай хууль, хот суурин усан хангамж ариутгалын татварын тухай хууль, Ус бохирдуулсны татварын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хуульд үндэслээд бид усны нөөцийн хомсдолоос хамгаалах зорилгоор автомашин угаалгын газруудыг цэвэр усаар автомашин угаахыг хориглосон.
Дахин ашиглах цэвэрлэсэн ус гэж байгаагийн техникийн шаардлага нь MMS6734:2018 гэх стандарт байдаг. Дахин ашиглах цэвэрлэсэн ус нь энэ стандартыг л дагаж мөрдөх ёстой. Энэ стандартын хамрах хүрээ нь үйлдэрвлэл, үйлчилгээ хүрээлэн байгаа орчин есөн зүйлийн үйл ажиллагаанд энэ усыг ашиглана гэж байгаа юм. Үйлдвэрлэлд гэдэг нь нүүрс угаах, зам талбайн тоос дарах, бетон бэлтгэх, дулааны станц, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт ашиглана.
Үйлчилгээ гэдэг нь машин угаах, суултуур зайлах, ариутгах татуургын засвар үйлчилгээ болон туршилтад ашиглаж болно. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах үйл ажиллагаанд гэдэг нь гал түймэр унтраахад ашиглаж болно гэсэн үг.
-Улаанбаатар хотод хэдэн авто угаалгын газар байдаг вэ?
-2022 оны байдлаар нийт 152 авто угаалгын газар үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ тоо нь Ус сувгийн удирдах газар дээр бүртгэлтэй байдаг. Эдгээр 152 аж ахуйн нэгжийн 133 нь хаягдал усаа ариутгах татуургын сүлжээнд бөгөөд нийт 150.000 M3 жилд цэвэр ус ашигладаг. Ийм хэмжээний бохир усыг ч мөн буцаагаад хаягдал ус болгон гаргаж байна. Эдгээр 133 аж ахуйн нэгжид ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар 18,2 сая төгрөгийг ногдуулсан. Энэ стандартын шаардлага хангасан буюу дахин ашиглах цэвэрлэсэн ус хэрэглэж хэрэглэсэн аж ахуйн нэгжүүд байсан. БОАЖЯ, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтраад 2020-2021 онд машин угаасан усыг дахин ашиглах шаардлагыг хүргүүлж ажилласан. Үүний үр дүнд 34 авто угаалгын газар хаягдал усыг эргүүлэн ашиглах тоног төхөөрөмжөө суурилуулж, усыг эргүүлэн ашигласан. Гэвч эдгээр байгууллагууд “Ковид-19” онцгой нөхцөл, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс шалтгаалан 2023 онын нэгдүгээр улиралд хоёр аж ахуйн нэгж уг төхөөрөмжийг бүрэн ашиглаж байна.
-Дахин ашиглах цэвэрлэсэн ус ашиглахаас өөр арга бий юү?
-Усаа эргүүлэн ашиглах гэлгүй өөр дэвшилтэт технологиор, жишээ нь уураар цэвэрлэж болж байна, автомат угаалгын газрууд ч ялгаагүй. Маш бага хэмжээний ус ашиглаж угаалгын газрууд үйл ажиллагаагаа эрхлэх дэвшилтэт ногоон технологи руу шилжих хэрэгцээ шаардлага байна. Тийм учраас цэвэр усыг шууд ашиглахаа болиочээ гэдэг шаардлагыг БОАЖЯ-ааса авто машин угаалгын газруудад хүргүүлээд байгаа.
-Саарал ус, дахин ашиглах цэвэрлэсэн ус хоёрын ялгаа юу вэ?
-Саарал усны систем нь дахин ашиглах цэвэрлэх усны систем буюу MNS6734:2018-аас тусдаа MNS8525-1 2015 гэх стандарт бий. Энэхүү стандарт нь ундны бус усны хэрэглээг хангах, угаалгын өрөөний саарал усыг дахин ашиглах системийг зохион бүтээх, суурилуулах, өөрчлөлт хийх, турших, засвар үйлчилгээ үүнд хамаарна. Бид саарал ус гэж буруу яриад байгаа юм. Энэ стандартад хамаарагдахгүй асуудлууд гэж байна. Жишээлбэл, ундны ус, хүнс хэрэглээ, хоол боловсруулах, аяга таваг угаах, хувийн ариун цэвэр сахих энэ усан хангамжийн системийг саарал усны системээр ашиглаж болохгүй. Эдгээрийг заавал цэвэр усны системээр ашиглах ёстой. Саарал усыг угаалга, усалгаанд болон гаднын талбайд шууд ашиглах систем. Энэ системийг л барилга хот байгуулалтын яам дараа дараагийн бүтээн байгуулалтдаа ашиглаасай гэж хүсэж байгаа.
-Дахин ашиглах цэвэрлэсэн усыг хэрэглэх тоног төхөөрөмж, нөхцөл бололцоо нь бүрдсэн үү?
-Бид 2020, 2021 онд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэхэд, автомашин угаалгын газрууд бидний үйл ажиллагаанд нөлөөлж байна гэх асуудал гарч байсан. Гэвч бид өнөөдрөөс, энэ цэгээс эхэлж хориглож, үе шаттай арга хэмжээ авахгүй бол цэвэр усны асуудал байсаар л байна. Цэвэр усны нөөцийн хомсдолд орж байгаа энэ цаг үед нэгд, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, хоёрт, байгаль орчин ээлтэй үйл ажиллагаа явуулахыг шаардаад байгаа юм. Тэгэхээр овор хэмжээнээсээ, усны хэрэглээнээсээ шалтгаалаад 20-80 сая хүртэлх цэвэрлэх байгууламжийг бий болгох шаардлага бидэнд байгаа. Автомашин угаалгын газруул цэвэр усны мөнгө, хаягдал усны мөнгө төлдөг. Тэгэхээр жил болгон мөнгө төлөөд байх юм уу эсвэл нэг том хөрөнгө оруулалт хийчхээд үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө байгаль орчиндоо ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа эрхлээчээ гэж уриалаад байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа. Т.Амаржаргал
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн