Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Оскарын "Шилдэг эмэгтэй дүр" шагнал хүртсэн анхны ази эмэгтэй Мишель Ёо-гийн талаарх 10 баримт

Оскарын "Шилдэг эмэгтэй дүр" шагнал хүртсэн анхны ази эмэгтэй Мишель Ёо-гийн талаарх 10 баримт
Нийтэлсэн 2023 оны 3 сарын 14
Лос-Анжелес хотод болж өнгөрсөн 95 дахь удаагийн Оскарын наадмаас өдгөө 60 настай Мишель Ёо "Everything Everywhere All at Once"  кинод бүтээсэн дүрээрээ "Шилдэг эмэгтэй дүр" нэр төрөлд ялагч болсон  билээ. Хятад гаралтай Малайзын жүжигчин Мишель Ёо нь 95 жилийн түүхэнд Оскараас "Шилдэг эмэгтэй дүр" гардсан анхны ази эмэгтэй боллоо. Тэрээр шагналаа гардаж авсныхаа дараа  "Над шиг харагддаг бүх хөвгүүн, охинд хандаж хэлье. Энэ шагнал та бүхэнд мөрөөдөл биелдэг гэдгийн баталгаа, боломжийн дохио болог. Эмэгтэйчүүд ээ, зорилгодоо хүрч чадахааргүй насан дээрээ байна гэж хэн ч та нарт хэлэх эрхгүй. Битгий бууж өг " хэмээжээ.  Бондын охиноос эхлээд эелдэг гейша хүртэлх түүний бүтээж байсан олон дүрийг хүмүүс мэднэ. Тэгвэл түүний талаар хүн бүр мэдээд байдаггүй баримтуудаас хуваалцъя.
undefined
1. Балет бол Мишель Ёогийн анхны хайр
Мишель сургуульд байхдаа усанд сэлэлт, регбигээр хичээллэхээс гадна онц сурдаг байсан ч балетчин болохыг хүсдэг байжээ. Тэрээр дөрвөн настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн бөгөөд Лондонд нүүж ирээд мөрөөдлөө үргэлжлүүлж, нэр хүндтэй Хатан хааны бүжгийн академид элсэн орсон байна. 
2. Мишель хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн
Мишель 1983 онд Малайзын мисс болсныг та мэдэх үү. Гэхдээ энэ нь түүний авсан цорын ганц цол биш юм. Тэрээр мөн 1983 онд Австралид очиж, Мисс Мумба, Номхон далайн хатан хаан зэрэг хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн. 
3. Түүний киноны карьер санамсаргүй байдлаар эхэлсэн
“D&B Films”-ийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Диксон Пун Жэки Чантай хамт сурталчилгаанд тоглох жүжигчин хайж байжээ. Пун найзтайгаа хооллохдоо Малайзын миссийн тэмцээнд түрүүлсэн Ёо-г санал болгосон байна. Эндээс түүний жүжичигчин болох эхлэл тавигдсан байна.
4. Мишель Ёо тулааны урлагийн бэлтгэл сургуулилалт хийдэггүй
Мишель Ёо тулааны урлагаар хичээллэдэггүй. Гэвч бүжигчин бүсгүйн уян хатан байдал нь түүнд тулааны урлагийн дүрд тоглох боломжийг олгосон байна. Тэрээр зураг авалтын талбайд хөдөлгөөнөө сурч, биеийн тамирын зааланд Дик Вэй зэрэг туршлагатай одуудтай хамт бэлтгэл хийжээ.
5. Ёо “Marvel”-ийн  кинонд тоглосон
Тэрээр “Marvel”-ийн супер баатар Шан-Чи, Арван цагирагийн домог зэрэг кинонд тоглосон дүрээрээ шуугиан тарьсан.
6.Мишель Ёо гурван хэлтэй
Мишель Ёо англи, малай, кантон хэлээр ярьдаг. Тэрээр Кантон хэл сурахаасаа өмнө англи, малай хэл сурсан байна.
7. Жүжигчин бүсгүй Буддын шашинтай
Буддын шашинтай гэр бүлд төрсөн Мишель Ёо өнөөг хүртэл буддын шашнаа шүтдэг.
8. Тэр адал явдалт дуртай нэгэн
Тэрээр  аль болох  аялалд явахыг хичээдэг.  Ёо өөрийгөө адал явдал  эрэлхийлэгч хэмээн тодорхойлсон байдаг.
 9. Дуучин Ёо
“Tomorrow Never Dies” дуугаараа Холливудад ирэхээсээ өмнө Хонгконгт нэр хүндтэй болсон. Тэрээр 2013 онд АСЕАН-ы олон улсын кино наадмын Насан туршийн амжилтын шагналыг хүртсэн бахархууштай хүн юм.
10. Мишель бүх цаг үеийн хамгийн агуу баатар эмэгтэйгээр шалгарсан
2008 онд “Rotten Tomatoes” байгууллагаас Мишель Ёо-г шилдэг тулаант баатараар шалгаруулжээ. “Гейшагийн дурсамж”, “Галзуу баян азиуд” зэргээс эхлээд Ёо бол бүх талаараа од юм.
undefined
НҮБ-ын Хөгжлийг хөтөлбөрийн сайн дурын элч
Мөн Мишель Ёо нь НҮБ-ын Хөгжлийг хөтөлбөрийн сайн дурын элч юм.  Яагаад НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Сайн дурын Элч болсон талаараа тэрээр “Намайг 2015 онд Непальд байх үед хүчтэй газар хөдлөлт болж, бүхнийг сүйтгэсэн.  Онгоцны буудал руу явж байх замдаа мянга мянган гэр бүлийн амьдрал нүднийх нь өмнө сүйрч байхад би өөрийн гэр рүүгээ явах боломжтойдоо баярлаж, өөрийгөө маш азтайд тооцож байлаа. Би тэнд ямар нэгэн зүйл хийхийг хүссэн учраас НҮБХХ-тэй хамтрах аяллын гараагаа Непаль улсаас эхэлсэн юм. Непальд Сайн дурын элчээр ажиллах нь зөвхөн газар хөдлөлтийн дараах сэргээн босгох ажилд нь оролцох бус, гамшгаас урьдчилан сэргийлэх нь ямар чухал ач холбогдолтой болохыг олон нийтэд анхааруулах байлаа. Тэр цагаас хойш Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн тулд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран ажиллаж байна. Дэлхий даяарх эмзэг бүлгийнхний тэгш байдлыг хангахад бодит байдлаар туслахаас авахуулаад уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг олон нийтэд таниулах, дижитал платформуудаар дамжуулан хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх, Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд зохион байгуулагддаг дээд хэмжээний уулзалт, арга хэмжээнд илтгэл тавих бол Сайн дурын элчийэ хувьд хийдэг ажлууд” хэмээн ярьсан байдаг.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн