Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Хятадын шинэ Ерөнхий сайд Ли Цян гэж хэн бэ

Хятадын шинэ Ерөнхий сайд Ли Цян гэж хэн бэ
Нийтэлсэн 2023 оны 3 сарын 7
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дор 10 жил ажилласан Ли Көцян Ерөнхий сайдын хувиар сүүлчийн тайлангаа тавьсны дараа бөхийж, нийт ард түмэндээ хүндэтгэл үзүүлээд албан тушаалаасаа буулаа. Түүнийг Хятадын сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн хүчирхэг удирдагчид тооцдог. Түүний халааг авч байгаа Хятадын төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайд Ли Цян бол өнгөрсөн хавар Шанхай хотод олон сар үргэлжилсэн цар тахлын хөл хориог хамгийн хэрцгий хэрэгжүүлснээрээ алдартай, Ши Жиньпингийн дотнын хүн юм.
Коммунист намын XX их хурал эхлэхээс өмнө Ли Цяныг Хятадын хоёр дахь хамгийн хүчирхэг удирдагч болж магадгүй талаар таамаглалууд дэвшүүлж эхэлсэн. Өнгөрсөн намар Шанхайн Коммуанист намын дарга Ши Жиньпинийг даган Ардын их хурлын ордны тайзан дээр гарахад л 63 настай түүнийг Улс төрийн товчооны хоёр дахь байнгын хороонд томилсон нь илт болсон. Хятадын ажиглагчид өөр нэг нэр дэвшигч болох дэд Ерөнхий сайд асан Ван Янг Ерөнхий сайдын суудалд зална гэж хүлээж байсан. Гэвч нэг асуудал байсан нь тэр Ши-гийн өрсөлдөгч Хятадын залуучуудын холбооны фракцынх байсан юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар, Ли Цян Ерөнхий сайдаар томилох болсон гол шалтгаан нь Шид үнэнч, найдвартай байдлыг бүхнээс дээгүүрт тавьдагтай холбоотой аж. Парист төвтэй Азийн төвийн ахлах судлаач, профессор Жан-Пьер Кабестан "Тэр бол Ши Жиньпинтэй ойр дотно хүн бөгөөд түүнд итгэдэг" гэжээ. 
Ли Цяны БНХАУ-ын даргатай тогтоосон харилцаа холбоо бараг 20 жилийн түүхтэй. Ши Жиньпин Жэзян мужийн намын тэргүүний даргаар ажиллаж байхад Ли түүний штабын дарга болон туслахаар ажиллаж байсан бөгөөд Ши Жиньпин Хятадын удирдагч болсныхоо дараа Ли-г эхлээд Жэжян мужийн захирагч, дараа нь Жянсу мужийн намын нарийн бичгийн даргаар дэвшүүлж, түүнд бүс нутгийн засаглалын туршлага, илүү том үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай итгэмжлэлүүдийг өгчээ.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн