Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нисэх онгоцны буудал саатаад байсан ОХУ-ын иргэнийг Монгол Улсад нэвтрүүлсэн эсэх асуудалд тайлбар өглөө. Тэрээр "Манай төрийн байгууллагууд хуулийн хүрээнд ажилласан.ОХУ-ын иргэн Батир Боромангнаев эрх зүйн хувьд баримт бичгийн зөрчилтэй, хугацаа нь дууссан паспорттой учир Монгол Улсад нэвтрүүлэх боломжгүй. Бид хуулийнхаа хүрээнд л ажилласан. Тус иргэн өнөөдөр 12:45 цагт Монгол Улсаас гарсан. Өөрийнх нь хүсэлтийн дагуу хаашаа явсан талаар нь мэдээлэх боломжгүй. Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа 5Ш арга хэмжээний хувьд ОХУ-ын иргэн Батир Боромангваев нь хэрэгт холбогдсон нь үнэн, яллагдагчаар татагдсан, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа тохиолдолд гаднын улс орнууд дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Бусад шалтгаанаар ямар ч улс орон хүлээн зөвшөөрөхгүй.Монгол Улс дүрвэгсдийн олон улсын конвенцод нэгдээгүй, Хүмүүнлэгийн гэрээ конвенциудыг зөрчсөн үйлдэл байхгүй. ОХУ-ын иргэн Батир Боромангнаевт шаардлагатай тусламжийг үзүүлсэн. Өөрийнх нь хүсэлтийг харгалзаж өөр улс орон руу явах хүсэлтийг нь НҮБ-ын харьяа байгууллагад хандаж мэдээлсэн. Олон улсын гэрээ конвенцын дагуу бид хүлээсэн үүргийнхээ хүрээнд ажилласан. Шаардлагтай тусламж, дэмжлэгийг нь үзүүлж байгаад явуулсан. ОХУ, Казахстан руу яваагүй, өөр газар руу явсан" гэлээ.Т.Амаржаргал