Open iToim app
Боловсрол | 1 мин уншина

Сурагчдын үдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхээр төлүүлэх санал гаргана

Сурагчдын үдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхээр төлүүлэх санал гаргана
Нийтэлсэн 2023 оны 2 сарын 15
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын үдийн цайг үдийн хоол болгосон. Өнөөдрийн байдлаар 1-5 дугаар ангийн 38200 хүүхэд сургууль дээрээ үдийн хоол идэж байгаа бөгөөд нэг хүүхдийн хоолны зардалд төрөөс 1500 төгрөг олгодог.
Хүүхдүүд сургуулийнхаа үдийн хоолноос авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй байна. Хүүхэд өдөрт авах ёстой калорийнхоо гуравны хоёрыг үдийн хоолноос авах ёстой байдаг аж. Тиймээс өдрийн 1500 төгрөгөөр тооцсон хоол нь хүүхдүүдэд хэрэгтэй шим тэжээл өгч чадахгүй байна гэж үзэж байгаа аж.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан үдийн хоолны нэг хүүхдийн зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд тодорхой хувийг эцэг эхээс гаргуулах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. Тэрээр хэлэхдээ “Үдийн хоолны тарифыг нэмэгдүүлэхгүй бол хүүхдүүд хагас өлсгөлөн байдалтай байна. Тиймээс цаашдаа сурагчдын хоолны мөнгийг 100 хувь төр дааж явах уу, тодорхой хувийг эцэг эх, асран хамгаалагчтай хуваалцах уу гэдэг цэвэр улс төрийн шийдвэр. Тиймээс бид цэцэрлэг, дотуур байр, ерөнхий боловсролын сургуульд ямар хэлбэрээр байх вэ гэдгийг судалж байна. Ингээд ойрын хугацаанд Засгийн газрын хуралд танилцуулна. Одоогоор шийдвэр гаргаагүй гэдгийг хэлье. Засгийн газрын хуралдаанд танилцуулж, эцсийн шийдвэрийг гаргана гэлээ” гэлээ.
Харин оны өмнө дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн хоолны зардлыг нэмэгдүүлж бага, дунд анги 4000, ахлах анги 4300 төгрөг болгожээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн